Хамаатнууддаа зодуулдаг өнчин хүү өөрөө 108 төвд өөрөө очсон байжээ

ULMTTDDeIhuuhedЭнэ сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, 127 дугаар сургууль орчмоос алга болсон хүүг цагдаагийн байгууллагаас олжээ.

Тодруулбал, хүү хичээлээ тараад өөрөө хүүхэд хамгааллын 108 төв рүү очсон байсан байна.

Хүүгийн ээж, аав нас барсан учраас ээжийнхээ дүүгийнд амьдардаг аж. Амьдардаг айлынх нь хүмүүс хүүг зоддог учраас 108 төвийг зорьжээ.

Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад “Цагдаагийн байгууллагад ирсэн хүүхэд алга боллоо гэх дуудлагын дагуу ажиллах явцад тухайн хүүхэд Хүүхэд хамгааллын төвд өөрөө очсон нь тогтоогдсон. Одоо цагдаагийн байгууллага, хүүхэд хамгааллын газар, хорооны хүүхэд хамгаалах анхан шатны нэгж хамтран тухайн асуудал дээр ажиллаж байна. Нөхцөл байдлыг үнэлээд дараа дараагийн арга хэмжээг авна. Тухайн хүүхэд одоо хамгааллын төвд үйлчилгээ авч байгаа” гэж хэллээ.

Хохирогч хүүгийн аав, ээж таван жилийн өмнө золгүй байдлаар нас барсан бөгөөд өнчирч үлдсэн гурван хүүхэд нагац ахындаа амьдардаг юм байна.


URL: