Тайчих клубт хар тамхи хэрэглэж байгаад баригдсан ГЕГ-ын ажилтан нь “Хар тамхитай тэмцэх хэлтэс“-ийн улсын байцаагч байжээ

qfx11Эрүүгийн Цагдаагийн албаны Эдийн засагтай тэмцэх газрын алба хаагчид өнгөрсөн шөнө буюу есдүгээр сарын 07-ны шөнө “SQ”, “STYX” нэртэй шөнийн цэнгээний газарт шалгалтын ажиллагаа явуулж, ”тайчих үзүүлбэр үзүүлдэг охид болон үйлчлүүлэгч” гэх хүмүүсээс хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг шалгахад 2 иргэнээс мансууруулах төрлийн бодис илэрч, биеэс нь хураан авсан. Харин хар тамхи, мансууруулах төрлийн бодис илэрсэн 2 иргэний 1 нь Гаалийн ерөнхий газарт ажилладаг улсын байцаагч байсан талаар  бид өмнө мэдээлсэн.

Тэгвэл хамгийн ноцтой нь хар тамхи илэрсэн гаалийн улсын байцаагч нь  ГЕГ-ын Хар тамхи, зөрчилтэй тэмцэх албаны байцаагч байжээ.

 

https://www.arslan.mn/social/news/640205.shtml


URL: