Ши Жиньпин, Владимир Путин нар нүүр тулан уулзахаар болжээ

69carБНХАУ-ын дарга Ши Жиньпин болон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар ирэх долоо хоногт Узбекстан улсад болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтын салбар хуралдаан дээр нүүр тулан уулзахаар болсон байна.

ОХУ өнгөрсөн хоёрдугаар сард Украин руу цэргээ оруулснаас хойш Орос-Хятадын харилцаа илүү ойртсон. Ирэх сард Хятадын эрх баригч коммунист намын их хурал болно. Уг хурлаас хэдхэн долоо хоногийн өмнө Ши Жиньпин дарга коронавируст цар тахал гарснаас хойш анхны хилийн чанад дахь айлчлалаа хийх гэж байна. Эрх баригч намын их хурлаар Ши Жиньпин уламжлалыг эвдэж гурав дахь удаагаа Хятадын даргын алба тушаалыг үргэлжлүүлэн гүйцэтгэхээр бэлтгэж байгаа гэж эх сурвалжууд мэдээлсэн.

Түүнчлэн энэ удаагийн Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтаас гарах шийдвэр тун сонирхолтой байна гэж ажиглагчид хүлээж байна. Учир нь цар тахлаас хойш дээд хэмжээний уулзалтын ширээний ард гишүүн орнууд анх удаа суух ба энэ хугацаанд Орос Украин руу цэргээ оруулснаас үүдэлтэйгээр олон улсын тавцанд ихээхэн өөрчлөлт гараад байгаа юм. Хэдийгээр ШХАБ-ын орнууд цахимаар дээд хэмжээний уулзалт хийж байсан ч энэ нь бодитоор уулзсантай адил үр дүнд хүрэхгүй гэж үзжээ.


URL: