Боловсролын сайдын бодлогогүй алхам

30-4БШУ-ы сайд Л.Энх-Амгалан хэд хэдэн их дээд сургуулийг татан буулгаж, багш нарын дипломыг шалгаж нийгэмд таалагдаж, алга ташуулах ажил олныг хийж байгаа.

Гэхдээ хамгийн хачирхалтай нь багш нарын дипломыг шалгах Ажлын хэсгийн ажилчдыг дарамтлах, компьютерийн хардыг хоёр удаа хулгайлах зэрэг үйлдэл гаргасан талаар салбарын сайд хэлсэн.

Ажилчдыг нь утсаар эсвэл ажлын байрнаас гадуур дарамталсан байх магадлалтай. Харин компьютерийн хардыг Төрийн тусгай хамгаалалттай БШУЯ-наас хоёр ч удаа хулгайлж байна гэдэг нь маш том асуудал.

Өөрөөр хэлбэл, хуурамч  дипломын асуудал нь бүлэглэлийн хэмжээнд хүрчихсэн тус яаманд ч зарим “гар, хөл” бологсод нь байгаа гэсэн үг.

Энэ зэргийг эрхэм сайдтан эхлээд цэгцлэх учиртай баймаар. Ажлын хэсэгт хэнбугайг багтааснаа нягталж харалгүй Ажлын хэсэг байгуулна гэж байхгүй.

Хэдий хуурамч дипломтой багш нарын асуудал олны анхаарлыг татаж байгаа ч Төрийн тусгай хамгаалалтын албаныхан ч хэрхэн ажилладаг нь энэ удаа батлагдчихлаа. Хуурамч диплом бий болгодог бүлэглэл байгааг нэгэнт олж харсан бол сүлжээг нь, эх үүсвэрийг нь дотроосоо олох байтал гаднаас эхлүүлж байгаа нь Л.Энх-Амгалан сайдын хувьд бодлогогүй алхам л гэж хэлэх байх даа.

https://erennews.mn/


URL: