Ж.Батбаясгалан: Ж.Соронзон захирлын асуудлыг Оросын талд тавьж, Удирдах зөвлөлөөр хэлэлцэнэ

batbayasgalan-191828-1512398663-1000x570Монгол-Оросын хамтарсан сургуулийн захирал Ж.Соронзонг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тушаалыг Боловсрол Шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан гаргасан. НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан нь тус сургуулийн ТУЗ-ийн гишүүн тул түүнээс Ж.Соронзон захирлын талаар тодрууллаа.

НИТХ-ын дарга, МОХС -ийн Удирдах зөвлөлийн гишүүн Ж.Батбаясгалан:

“Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан сайдтай өнөөдөр албан ёсны уулзалт хийлээ. Хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох тухай БШУ-ны сайдын тушаал гарсан. Өчигдөр Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон хүний эрхийн асуудал хөндөгдсөн учраас Засгийн газар үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж, энэ асуудлыг Оросын талтай ярьж, асуудлаа удирдах зөвлөлөөр шийдвэрлэ гэсэн үүргийг өгч байна.

Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийн хүрээнд энэ асуудлыг шийдэх үүргийг авч байна. Удирдах зөвлөлөөр энэ асуудал орно. ОХУ-ын Засгийн газар Монгол Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн үр дүнд Монгол-Оросын хамтарсан сургууль байгуулах гэрээний хүрээнд байгуулагдсан сургууль учраас Оросын талд энэ асуудлыг албан ёсоор тавьж, Удирдах зөвлөлийн хурал зарлаж хэлэлцэнэ” гэлээ.


URL: