Гурван шүүгчийг чөлөөлөх хүсэлтийг Ерөнхийлөгчид хүргүүлэхээр болжээ

Ерөнхийлөгчийн зарлигаар 16 шүүгчийг шинээр томиловС.САРУУЛ

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч. Алтанцэцэг, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Жаргалсайхан, мөн аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Д.Сарантуяа нар өндөр насны тэтгэвэрт гарах насны дээд хязгаарт хүрсэнтэй холбогдуулан албан тушаалаас нь чөлөөлүүлэх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлэхээр болжээ. Түүнчлэн дөрвөн шүүгчийн сэлгэн ажиллах хүсэлтийг шийдвэрлэсэн байна. Тодруулбал, Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Болормааг Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд, Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяаг Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд, Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бахытбекийг Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус 2 жилээр, Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бээжинг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хуульд заасан хугацааны дотор, шүүгчийн сул орон тоог нөхөгдөх хүртэл сэлгэн ажиллуулахаар тогтжээ.

Эх сурвалж: www.polit.mn


URL: