Газрын тосны үнэ 3 сар дараалан унав
Газрын тосны үнэ сүүлийн гурван сар дараалан уналаа. Энэ нь сүүлийн хоёр жилд байгаагүй хамгийн урт хугацаанд үргэлжилсэн уналтад тооцогдож байна.
Төв банкнууд мөнгөний хатуу бодлого баримталж байгаа, БНХАУ-ын эдийн засгийн өсөлт саарах хүлээлттэй байгаа нь газрын тосны эрэлт буурах эрсдэл дагуулж байгаа юм. БНХАУ-д газрын тосны зах зээлд уналт давамгайлах төлөвтэй байгаа аж.
WTI төрлийн газрын тосны үнэ наймдугаар сард ес гаруй хувиар унасан юм. Одоогийн байдлаар WTI төрлийн газрын тосны үнэ хоёр хувиар унаж, 89 ам.доллар болоод байна.
Ц.Бадмаараг
Bloomberg Tv
URL: