“Инфляцын халуурал” намжиж буй ч төв банкууд бодлогын хүүгээ үргэлжлүүлэн өсгөх дохио өгөв
АНУ-ын Канзас мужид болсон “Jackson Hole” эдийн засгийн симпозиумаар эдийн засагт хүндрэл учруулахаар байгаа ч Дэлхийн томоохон Төв банкнууд бодлогын хүүгээ үргэлжлүүлэн өсгөх дохио өглөө.
Түүнчлэн инфляцын түвшин Төв банкнуудын зорилтот түвшинд хүртэл бодлогын хүүгээ өндөр хэвээр хадгалах шаардлагатай тулна гэж онцлов.
“Хэрвээ Төв банкнууд инфляцын эсрэг арга хэмжээгээ яаран зогсоовол энэ нь цаашид илүү сорилт дагуулна” гэж Холбооны Нөөцийн банкны тэргүүн хэллээ. Үүний зэрэгцээ ирэх 12 сарын хугацаанд эдийн засаг агших эрсдэл өндөр буй Европын Төв банк ч бодлогын хүүгээ өсгөх адил байр суурь илэрхийлсэн байна.
Үүнээс гадна Жером Пауэллийн мэдэгдэл ам.долларын ханшид томоохон дэмжлэг болохоор байгааг “Westpac Banking”-ийн шинжээчид онцоллоо. Голлох 10 валютын эсрэг ам.долларын эсрэг чангарсан хэвээр байхаар байна.
Хэдий тийм боловч хөрөнгө оруулагчдын дунд ирэх есдүгээр сард болох уулзалтаар Холбооны Нөөцийн банк бодлогын хүүгээ 50 суурь нэгжээр эсвэл 75 суурь нэгжээс өсгөх эсэх нь тодорхой бус хэвээр үлдэж байна.
ОУВС-ийн дэд тэргүүн Гита Гопинат
“Олон улсад инфляц оргил цэгтээ хүрсэн үү гэвэл тийм гэж дүгнэхэд арай эрт байна. Бараг хаа сайгүй л инфляцтай байна. БНХАУ, Япон зэрэг зарим улс үүнд хамаарахгүй л дээ. Гэхдээ бусад бүх улсуудад инфляц өндөр байна. Эрчим хүч, хүнсний үнэ гээд хүчин зүйлүүд нөлөөлж байна. Мөн инфляцад хамгийн их нөлөөлдөг тэр хүчин зүйлсийн нөлөө их байна. Миний хувьд АНУ-ын инфляцын нэг үзүүлэлтийг харахдаа илүү болгоомжтой байх болно. Учир нь өнгөрсөн оны энэ үед инфляцын үзүүлэлтүүд сайн гарч байсан бөгөөд бүгд л инфляц буурах голдиролдоо орсон гэж бодож байсан. Хэдий тийм боловч аравдугаар сард инфляц дахин өссөн шүү дээ. Тэгэхээр инфляцын зөвхөн нэг сарын үзүүлэлт дээр эргэлзэнгүй хандах хэрэгтэй. Учир нь ирэх нэг эсвэл хоёр жилийн хугацаанд инфляц өндөр байх магадлалтай байна” гэж мэдэгдлээ.
Холбооны Нөөцийн банкны тэргүүн Жером Пауэлл
“Бид бодлогын байр сууриа инфляцыг эргэн хоёр хувьд хүргэж хязгаарлахад шаардлагатай түвшин рүү зориуд шилжүүлж байна. Хамгийн сүүлд долоодугаар сард болсон Холбооны нээлттэй зах зээлийн хорооны хурлаар Холбооны Нөөцийн банк бодлогын хүүгийн зорилтот түвшнийг 2.25 хувиас 2.5 хувь болгохоор шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийг эдийн засгийн төсөөлөл болон бодлогын хүүг аль түвшинд удаан хугацаанд байлгахаар тооцоолсонтой холбоотой гаргасан” гэж онцолсон байна.
М.Эрхэс | @ErkhesMunkhbat
Bloomberg Tv
URL: