БНХАУ-ын нүүрс олборлох, угаах үйлдвэрлэлийн ашиг I-VII сард 140.6 хувиар өсөв

31-2БНХАУ-ын нүүрс олборлох, угаах үйлдвэрлэлийн ашиг оны эхний долоон сард 92.6 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 140.6 хувиар өссөн байна.

Харин эрчим хүч, дулаан, хийн үйлдвэрлэл, нийлүүлэлтийн салбарын ашиг 12.5 хувиар буурч, 275.1 тэрбум юань болжээ.

Үүнээс гадна БНХАУ-ын Сычуань мужид ган гачиг нүүрлээд байгаагаас томоохон үйлдвэрүүдийн эрчим хүчийг хязгаарлаад байсан юм. Тус мужийн эрчим хүчний хэрэглээний дийлэнх хувийг усан усан цахилгаан станцаас хангадаг.

Харин мужийн зарим нутгаар бороо орж эхэлснээр эрчим хүч үйлдвэрлэх боломжтой болж, үйлдвэрүүдийг эрчим хүчээр хангаж эхэлжээ. Хэдий тийм боловч усан цахилгаан станцын үйлдвэрлэл эхэлсэн ч үйлдвэрлэлийн хэмжээ бага байгаа аж.

С.Өнөрсайхан | @unursaikhan_sor

Bloomberg Tv


URL: