АН Л.Оюун-Эрдэнийн урилгыг хүлээн авбал Барилга Хот Байгуулалтын Яам, Эрүүл Мэндийн Яамыг авна
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын шинэ бүтэц, бүрэлдэхүүнээ МАН-ын Удирдах зөвлөлд танилцуулж, дэмжүүлжээ.
Тодруулбал:
ЗГХЭГ-ийн дарга бөгөөд сайдаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан,
-Цахим хөгжил, харилцаа холбооны сайдаар УИХ-ын гишүүн Н.Учрал
-Эдийн засаг, хөгжлийн сайдаар УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар,
-Спорт, олимпизм хариуцсан шадар сайдаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ,
-Хот хариуцсан шадар сайдаар УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар,
-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл,
-Зам, тээврийн хөгжлийн сайдаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт,
-Эрчим хүчний сайдаар УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн,
-Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар
-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар УИХ-ын гишүүн Х.Болорчулуун нарыг томилохоор шийдвэрлэжээ.
Харин Сангийн сайд, УИХ-ын гишүүн Б.Жавхлан,Шадар сайд, УИХ-ын гишүүн С.Амарсайхан, Боловсрол, шинжлэх ухааны сайд, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Хууль зүй, дотоод хэргийн сайд, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Соёлын Сайд Ч.Номин, Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Сайд Б.Бат-Эрдэнэ, Гадаад Харилцааны Сайд Б.Батцэцэг, Батлан Хамгаалахын Сайд Г.Сайханбаяр нар улиран ажиллахаар болсон байна.
Мөн Барилга Хот Байгуулалтын Яам, Эрүүл Мэндийн сайд болон Тэргүүн Шадар Сайдын албан тушаалыг үлдээсэн бөгөөд АН Засгийн Газарт хамтран ажиллах саналыг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд сонгох гэнэ.
URL: