Машинтайгаа дэлбэрч нас барсан ТАГНУУЛЫН бичлэг цацагдлаа

as(1)Украинаас урваж Оросын талд үйлчилж байсан гэх Аскяр Лайшев энэ сарын 11-ны өдөр Донабасст явж байхдаа машинтайгаа дэлбэрч амиа алджээ.

Түүний бөмбөгдөлтөд өртөж буй бичлэг өнөөдөр дэлхий даяар цацагдлаа.  Шатаж буй машинаасаа гаран эмнэлэгт хүргэгдсэн Лайшев хэд хоногийн дараа нас баржээ.

Тэрээр 2014 онд Луганскийн тагнуулын албаны даргаар ажиллаж байсан бөгөөд Украины дотоодын аюулгүй байдлын албанд алба хааж байсан нэгэн. Түүнийг нас барсны дараа Украины үндэсний эсэргүүцэгчид “Бусадтай хамтран ажиллах нь таны эрүүл мэндэд халтай гэдгийг дахин нэг удаа анхааруулъя. Тиймээс урвагчид өөрт нь шийтгэл ирэхгүй хэмээн найдах хэрэггүй” хэмээн мэдэгдсэн байна.


URL: