Хятад өдөөн хатгалгыг ялан дийлнэ гэв
АНУ-ын Тэнгисийн цэргийн хоёр хөлөг онгоц Тайваний хоолойн усан хилээр явж байгаа тул Хятад улс “Ямар ч өдөөн хатгалгыг ялахад бэлэн” гэж мэдэгдэв. Дээрх үйл явдал АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси тус бүс нутагт айлчилснаас хойш хэдхэн долоо хоногийн дараа болж буй. Нэнси Пелоси сүүлийн 25 гаруй жилийн хугацаанд айлчилсан, АНУ-ын сонгогдсон хамгийн өндөр албан тушаалтан юм.
АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин “Чанселлорсвилл”, “Антиетам” хөлөг онгоцууд эргийн муж улсын нутаг дэвсгэрийн тэнгисийн хоолойн коридороор дамжин өнгөрсөн” гэж мэдэгдэв. Арлын улсыг Хятадаас тусгаарладаг 100 милийн өргөнтэй (160 км өргөн) Тайваний хоолойг гатлахад ихэвчлэн 8-12 цаг зарцуулдаг.
Энэхүү ажиллагаагаар Энэтхэг-Номхон далайн чөлөөт, нээлттэй бүс бий болгохын төлөө Америк амлалтаа харуулж байна гэж ажиглагчид үзэв. АНУ-ын арми олон улсын хуулиар зөвшөөрөгдсөний дагуу нисч, далайд гарч үйл ажиллагаагаа явуулдаг гэж Тэнгисийн цэргийн хүчин нэмж хариу мэдэгджээ.
Эх сурвалж: SKY NEWS
URL: