“Тавантолгой” ХК-ийн борлуулалтын орлого 46.5 хувиар өсжээ

tt uscheeБ.ДАРЬСҮРЭН

Монголын хөрөнгийн биржийн нэгдүгээр ангилалд бүртгэлтэй “Тавантолгой” ХК энэ оны эхний хагас жилийн үйл ажиллагаа, санхүүгийн үр дүнгээ танилцууллаа. Тус компани тайлант хугацаанд, Гашуунсухайт боомт дээрх чингэлэгт тээврийн терминалаар 813 тээврийн хэрэгсэл бүхий 3252 чингэлэг 113.5 мян.тонн нүүрсийг экспортод гаргажээ.

Компанийн борлуулалтын орлого 262.7 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 46.5 хувиар өссөн бол нийт ашиг 69.5 тэрбум төгрөгт хүрч, 2021 оны хоёрдугаар улирлаас 189.4 хувиар өссөн байна. Борлуулалтын орлого өндөр байхад зах зээлийн үнийн өсөлт болон гадаад валютын өсөлт нөлөөлсөн байна.

Компанийн татварын дараах ашиг 54.9 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 298.5 хувиар өссөн бол компанийн нийт хөрөнгө 214.2 тэрбум төгрөгт хүрсэн байна. Энэ нь 2021 оны хоёрдугаар улирлаас 38.5 хувиар өссөн үзүүлэлт юм.

“Тавантолгой” ХК нь 2017 оноос хойш нийт 542 тэрбум төгрөгийн татвар хураамжийг улс болон аймаг орон нутгийн төсөвт төвлөрүүлжээ.

Эх сурвалж: www.polit.mn


URL: