“Эрдэнэс Тавантолгой” ХК гомдол, мэдээлэл хүлээн авах сувгийг ажиллуулж байна
“Эрдэнэс Тавантолгой” ХК өөрийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг олон нийтэд ил тод мэдээлэх зорилгоор “Шилэн компани” болох зорилтыг дэвшүүлэн ажилладаг. Энэ хүрээнд www.ett.mn вэб сайтад мэдээллүүдээ нээлттэй, ил тод байршуулдаг
Үүний дагуу хувьцаа эзэмшигчдээс ирсэн гомдол, саналыг хүлээн авч, шийдвэрлэн ажиллаж байгаа гэж тус компаниас мэдээллээ.. Тодруулбал, компанийн дотоод үйл ажиллагаа, авлига, ёс зүй, жендэр хүний эрхтэй холбоотой санал гомдлыг www.ett.mn вэб сайтын “санал гомдол” цэсэнд бичгээр, 18001072 лавлах утсаар хүлээн авч байна.
Ирсэн санал гомдлыг компанийн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын холбогдох мэргэжилтнүүд хүлээн авч шийдвэрлэх аж.
Богдхан уулын хамгаалалтын захиргаа , Туул голын сав газрын захиргаа Tuul River Basin Authority болон Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Усны газар хамтарсан ажлын хэсэг хугацаат үүрэг даалгаврын биелэлт, хэрэгжилтэнд хяналт тавин ажиллаж байна.
URL: