Л.Энх-Амгалан: МҮИС-ийн нэр бол цэвэр оюуны хулгай
Дээд боловсролын салбарт авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар БШУЯ-наас хэвлэлийн бага хурал хийлээ.
Энэ үеэр БШУ-ны сайд Л.Энх-Амгалан “МҮИС-ийн нэр бол цэвэр оюуны хулгай гэдгийг албан ёсоор мэдэгдсэн. Уг асуудлаар МҮИС надтай шүүхдэж байгаа. Шүүхээр эвлэрье гэдэг санал надад ирсэн. Би энэ сургуультай эвлэрэхгүй гэдгийг хатуу хэлье.
Сургуулиас шүүх хурлаа дандаа хойшлуулж байгаа. 9 сарын 15-наас өмнө шүүх хурлаа зарлаж хуралдахгүй бол олон нийтэд ямар шүүгч дээр энэ асуудал удаж байгааг нэр устай нь зарлана. Ардын их хурлын тогтоолоор олгосон “Монголын Үндэсний Их Сургууль” гэдэг нэрийг хулгайгаар авсан энэ асуудлыг зөвтгөсөн шүүгч байх юм бол шүүгчийг шүүгчийн ёс зүйн хороонд өгнө” гэдгээ мэдэгдлээ.
URL: