Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн БНСУ-ын Төв банкны Ерөнхийлөгч Чанён Ритэй уулзлаа
Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн БНСУ-ын Төв банкны Ерөнхийлөгч Чанён Ритэй уулзаж, хоёр орны эдийн засаг, төв банк хоорондын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
БНСУ-ын Төв банк нь Азийн орнуудын төв банкууд, судалгааны байгууллагуудтай хамтран “Мэдлэгийн түншлэлийн хөтөлбөр (Knowledge Partnership Program)”-ийг хэрэгжүүлдэг бөгөөд Монголбанк тус хөтөлбөрт 2016 оноос хойш оролцож байна. Энэ хүрээнд хоёр төв банк хамтран Монгол Улсын валютын захын дэд бүтэц, санхүүгийн тогтвортой байдал болон макро зохистой бодлого зэрэг чиглэлээр сургалт семинар, судалгаа шинжилгээний ажил хийж гүйцэтгэсэн юм.
БНСУ-ын Төв банкны Ерөнхийлөгч Чанён Ри нь 2022 оны дөрөвдүгээр сард шинээр томилогдсон бөгөөд үүнээс өмнө ОУВС-ийн Ази, Номхон далайн газар (IMF Asia Pacific Department)-ын захирал, Азийн хөгжлийн банкны Ерөнхий эдийн засагч зэрэг албан тушаалыг хашиж, Монгол болон Азийн бусад улс орнуудын бодлого боловсруулагчидтай өргөн цар хүрээнд хамтран ажиллаж байв.
URL: