Барууны орнууд Оросын эсрэг шинэ хориг арга хэмжээ авахаас яагаад эмээж байна вэ
Барууны орнууд Москвагийн эсрэг шинэ хориг арга хэмжээ авахыг НҮБ-д санал болгохгүй байгаа бөгөөд тэдний энэ санаачилгыг бусад улс орнууд дэмжихгүй байх вий гэж болгоомжилж байгаа тухай Ройтерс агентлаг нэрээ нууцалсан дипломатуудаас иш татан мэдээлжээ.
Энэхүү ярилцлага өгсөн хүмүүсийн үзэж байгаагаар Оросыг ил цагаан шүүмжлэхээс татгалзаж буй улс орнуудын тоо нэмэгдсээр байна.
Зарим тохиолдолд Москвагийн эсрэг олон нийтэд дуу хоолойгоо хүргэхээс татгалзаж байгаагаа иргэд илтгэж байгаа тул барууны орнууд дэмжлэг багатай байхаас эмээж, тодорхой алхам хийхээс зайлсхийж байгаа гэжээ.
НҮБ-ын их сургуулийн судлаач Ричард Гованы Ройтерс агентлагт хэлэхдээ, цаг хугацаа өнгөрөх тусам Оросыг шийтгэх боломжийн арга замыг олох нь улам хэцүү болж байна гэжээ.
Украинд Оросын цэргийн тусгай ажиллагаа эхэлсний дараа барууны орнууд Москвад тавьсан хориг арга хэмжээгээ нэмэгдүүлсэн. Олон улс Оросын хөрөнгийг битүүмжлэхээ зарлаж, Оросын эрчим хүчээс татгалзах уриалга улам хүчтэй болж байна. Гэвч эдгээр арга хэмжээ нь АНУ, Европын хувьд эцэстээ асуудал болж хувирсан бөгөөд инфляци, хүнсний бүтээгдэхүүн, шатахууны үнэ өсөхөд хүргээд байгаа юм.
Владимир Путины тэмдэглэснээр, хориг арга хэмжээ нь дэлхийн эдийн засагт ноцтой цохилт болсон бөгөөд тэдний гол зорилго нь сая сая хүмүүсийн амьдралыг дордуулах явдал юм.
Эх сурвалж: РИА новости
URL: