Ши Жиньпин байгалийн гамшгийн эрсдэлийг бууруулах арга хэмжээгээ эрчимжүүлэхийг анхааруулав

19-4БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин ган гачгийн улмаас эрчим хүчний нийлүүлэлт нь тасалдаад буй бүс нутгуудын асуудлыг яаралтай шийдэхийг орон нутгийн захиргаануудад уриаллаа.

БНХАУ-ын өмнөд хэсэгт үргэлжилж буй хэт халалт усан цахилгаан станцуудад хүндээр нөлөөлж байгаа аж. Эрчим хүчний хомсдолын улмаас Сычуань мужийн хэд хэдэн үйлдвэр үйл ажиллагаагаа зогсоосон байна. Мөн Ляонин мужид хүчтэй аадар бороо орсны улмаас үр тарианы гарц эрс буураад байгаа аж.

Ши Жиньпин тус мужид ажиллах үедээ орон нутгийн захиргааг үерийн улмаас үүсэж болзошгүй нөхцөл байдлаас сэргийлж, хяналтаа нэмэгдүүлэх хэрэгтэйг анхааруулсан байна. Мөн тэрбээр COVID-19-ийн хязгаарлалтыг эдийн засгийн өсөлтийн зорилттой уялдуулахаа тодотгожээ.

Б.Есүйхулан

Bloomberg Tv


URL: