Үндсэн хуулиа хоёр дахь нар мэт хүндэлж явахад төр, нийгмийн сэтгэл зүй бэлэн үү ?
Эрх нь хэтэрсэн хүүхэд эцгийн толгойгоор маажиж тоглоно гэгчээр эцэг үндсэн хуулиа ойр ойрхон дахин өөрчлөөд байдаг цаг үе нь одоо мөн үү?
Нэг. Жинхэнэ эх оронч тэргүүний шилдэг сайн сэхээтнүүдээ их хуралд оруулахгүй сонгуулийн луйвраар байнга хасаад сурчихсан, сонгуулийн тойрог, төрийн ордон хоёроос салдаггүй, эрүүгийн ямарч хэрэг хийсэн ч хэзээ ч шоронд орохгүй хөрөнгө мөнгөтэй, мафийн сэтгэлгээнээсээ бүрэн салж чаддаггүй гишүүдээс голлон бүрдүүлсэн ийм хачин их хуралтай. Засгийн газар нь төрийн гүйцэтгэх дээд байгууллага гэдэг төрт ёсны тэр зарчмаасаа зарим талаараа хазайхад хүрч тэтгэвэрт гардаггүй төрийн ордноос салдаггүй нэг хүний гэр бүлийн хяналтанд орсон юм уу гэмээр болсон. Мөн хууль зүйн сайд нь нийгэмд бүхэлдээ хулийн завхралд оруулж дээдсийг хэт эрхлүүлсэн. Ядуу доодсыг үл анзааран хашрааж тун тааруухан удирдсан болж байгаа. Энэ бүхэн эцсийн нийлбэр дүнгээрээ бурхан чөтгөр буюу төр ба мафи энэ улс эх орныг ил далдуур удирдахад хүргэж байгаа.
энэ хэцүү үеийг давж, ид шидтэй юм шиг тийм төгс сайн үндсэн хуулийн өөрчлөлт хийгдэнэ гэхэд итгэл үнэмшил нэг л сайн төрөхгүй байна. Бодолдоо 2019 оны 11-р сарын 14 өдрийн үндсэн хуулинд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр Монгол хүнд өмчилсөн газрыг газрын хууль тогтоомжийг зөрчсөн тохиолдолд хураан авна гэж, эрүүгийн хуулинд оруулдаг үгээ үндсэн хуулинд оруулсан мөртлөө муу махны хулгайн бузар шиг хуулийн бузар хулгайгаар гадаадын иргэн байгууллагаа хуулийн этгээд, харьяалалгүй хүнд хуульд заасан болзол журмаар зүгээр л ашиглуулж болно гээд оруулж байгаа нь манайх шиг гадаадын болон мөнгө хөрөнгөтэй хүнд хэзээ ч хуулийн хариуцлага тооцож чаддаггүй болчихсон ийм улсад бол, гадаадын хүнд болон харьяалалгүй иргэнд газар ашиглуулсан л бол тэр чигээр гадаадын хүний мэдэлд монгол газар очно гэсэн үг. Үндсэн хуулийн 6-р зүйлийн 4-рт харшаар ашиглавал хураан авна гэхийн оронд хүн бүр чадахгүй байгаа төрөөс 0,7 газраас монгол хүн бүрт олгоно гэсэн үндсэн хуулиараа баталгаажуулсан бол нийгмийн сонирхолд бүрэн нийцах байсан. Тусгаар тогтнолын үндсэн баталгаа нь газар шороо байдгийг хэзээ ч бүү март!
Эртний ухаант хаадууд, бурхан гуйсан ч газар бүү өг гэсэн мэргэн сургааль байдаг. Гэтэл манай төр үндсэн хуулийн аргаар гадаадынхан заасан хэмжээ хязгаар, хууль зөрчсөн тохиолдолд хүлээлгэх ямар хариуцлагын заалт байхгүй зүгээр өгөх гээд байх юм. Энэ хэний мэргэн ухаан ингэж үйлчлээд байна вэ?
Наанадаж л үүнийг Үндсэн хуулийн энэ удаагийн нэмэлт өөрчлөлтөөр энэ алдаагаа засахгүй бол урагшилдаггүй, ухрах болно.
Хүн төрсөн газар нутгийнхаа шороон дээр очиж хөрвөөе гэж ярьдаг болохоос, намын байр, төрийн ордон дотор нь хөрвөөе гэж ярьдаггүй биз дээ. Тэгэхлээр газар, хүн хоёр хүйн холбоотой, амь нэгтэй байдгийг төр үндсэн хуулиараа баталгаажуулах үүрэгтэй.
Хоёр. Өнөөдөр өөрийн нэгэн биений жаргалыг эртлэн бодохоос амьдарч байгаа энэ улс орныхоо алс холын ирээдүйг эхлээд бодох сэтгэлийн тэнхээгүй болчихсон, номтой хүний үгийг сонсдоггүй, мөнгөтэй хүний үгийг сайн сонсдог болсноороо төрийн ариун чанар нь цэвэр тунгалаг байх ёстой тэр зарчмын чанар нь алдагдаж, төрд байх ёстой төрийн жинхэнэ хүн гэдэг нь ховордож, энэ улс эх оронд Ю.Цэдэнбал дарга шиг эзэн байна уу? гэж өөрөө, өөрөөсөө асуух хүртэл нийгэмд хүйтэн чанар нь ихсэж, Ээжээ алдсан хүн хэдэн жил уйлна, Эх орноо алдсан улс үндэстэн хэдэн үеэрээ уйлна. гэдэгт хашир бай.
Гурав. Үндсэн хуулийн өөрчлөлт хийнэ гэдэг нь цаана нь далд бодлого агуулсан, наад талын уран сайхан үгэнд нь хууртаж, түүнийг даган баясаж, сэтгэлийн хөдөлгөөнөөр хийгээд байдаг энгийн зүйл биш, заавал төрийн хар хайрцагны хэмжээний бодлогоор явагдах ёстой гэдгийг өглөөний нар харах болгондоо санаж яваарай.
Дөрөв. Төрийн сонгууль болон үндсэн хуулийн өөрчлөлтөнд зөвхөн нам шүтэж өгсөн тэр санал чинь өөдөө хаясан чулуу болон өөрийн толгой дээр бус хэдэн үеийн дараах хүүхдийн хүүхдийн толгой дээр чинь жин нь нэмэгдэж унана гэдгийг манайхан яагаад тоохгүй сурчихсан юм бэ?
Тав. Үндсэн хуулийг өөрчлөх гээд байгаа нийгмийн ухамсар, сэтгэл зүйн зөв төлөвшилт хандлагыг дээшлүүлэхийн тулд эхлээд Эх оронч үзэл гэдэг бол эхээс төрөхөд хамт төрдөг төрмөл үзэл байдаг. Харин намчирхах үзэл гэдэг бол нийгмийн улс төрийн эрх мэдлээ удаан хадгалах улс төрийн гажуудлаас үүссэн олдмол үзэл гэдгийг шударгаар хэлчих тийм эх оронч их хурлын гишүүд өнөөдөр хэд байна вэ?
Зургаа. Үндсэн хуулийн үг бүхэн эх орны тусгаар тогтнолын үнэтэй гэдгийг бүү март! Ард түмэн нь хүчирхэг эх орон үзэл үгүй бол улс эх орон нь тусгаар тогтнол үгүй. Үндсэн хуулийн гол амин сүнс нь эх оронч, тусгаар тогтнолоо хамгаалах үндэсний үзэлд оршдог юм. Монголчууд бид зөвхөн өөрийн амьдардаг гэр орныхоо тусгаар тогтнолын баталгааг л бодохоос биш эх орныхоо тусгаар тогтнолын баталгааг ерөөсөө бодохгүй сурчихсан байгаа нь дордохын долоон өөрчлөлтөөс эхлээд үндсэн хуулийг, төрийн нэрээр тоглох гол үндсэн суурь нь болоод байгааг, ээтэн хоншоортой гутлаараа энэ бөмбөрцгийн талыг эзэлж, дэлхийн их түүхийг бичсэн эзэн Чингисийн үр сад Монголчууд бид хөх тэнгэрийн зулайг харах, алс холын ухаантай, цаст уулын мөнхийн оргил шиг сүлд хийморьтой явах тийм цаг үе ирээд байна шүү! гэж ордоны эрхэмүүдэд орцны жижүүр өвгөн би бээр мунхаглан бичихийг оролдов.
Өндөр настан ………………………Н.Баттогоо
2022.08.15 өдөр
Жич: Хэвлэвэл 99008505 надад мэдэгдэнэ үү.
Би олноор нь худалдаж авна.
URL: