Булган аймагт өсвөр насны дөрвөн хүүхдийг дайрч, хүнд гэмтээсэн хэрэг гарлаа
Булган аймгийн Сайхан сумын нутаг, Өрмийн цагаан нуурын эрэг дээр энэ сарын 13, 14-ний өдөр зохион байгуулсан “Айраг наадам 2022”-ын үеэр согтуу жолооч өсвөр насны дөрвөн хүүхдийг дайрч, хүнд гэмтээжээ.
Дөрвөн хүүхдийн гурав нь хүнд гэмтсэн бөгөөд нэгнийх нь бие сайжирч байгаа гэв. Осол гаргасан жолоочийг 72 цаг саатуулж, батлан даалтаар гаргасан байна.
URL: