Эрдэнэт үйлдвэр Бэрх тосгоны музейд бурхан бүтээлгэхээр 415 сая төгрөгийн тендер зарлажээ
Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр “Очирваань бурхан” түүний дагалдах бурхдыг бүтээж, залах ажлын тендер зарлажээ. Цар тахлын үед хэмнэлтийн тухай ам уралдан ярьсан эрх баригчид бурхны бүр бүтээх тендерт гар татахгүй хэвээр байна. 415 сая 300 мянган төгрөгөөр бурхан бүтээх санхүүжилтийг Эрдэнэт үйлдвэрээс гаргах аж. Очирваань бурхан болон түүний дагалдах бурхдыг Хэнтий аймгийн Бэрх тосгоны далд уурхайн музейд залах юм байна. Бэрх тосгон бол Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн төрсөн нутаг билээ.
URL: