КУЛЕБА: Барууныхан Украины сүйрлийг хүлээж байна
Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба сэтгүүлч Дмитрий Гордонтой ярилцахдаа “Барууны зарим орнууд Украиныг бууж өгөхийг хүлээж байгаа бөгөөд ингэснээр бүх асуудал аяндаа өөрсдөө шийдэгдэх болно гэж тэд тооцож байна” гэж мэдэгджээ.
“Хэвлэл мэдээллийнхэн надаас ярилцлага авахдаа “Та хэр удаан тэсч чадах вэ?” гэж асуухын оронд “Богино хугацаанд ялахын тулд өөр юу хийх хэрэгтэй вэ” гэж асуудаг.
Харин Кулебагийн хэлснээр, хүн бүр Украин сүйрч, асуудал аяндаа арилна гэж хүлээж байгаа мэт мэдрэмж төрдөг.
2-р сарын 24-нөөс хойш Орос улс Украинд тусгай ажиллагаа явуулж байна. Владимир Путин түүний зорилтыг “8 жилийн турш Киевийн дэглэмд дээрэлхүүлж хоморголон устгагдаж байсан хүмүүсийг хамгаалах” гэж нэрлэжээ. Ерөнхийлөгчийн хэлснээр, ажиллагааны эцсийн зорилго нь Донбассыг чөлөөлж, Оросын өөрийнх нь аюулгүй байдлыг хангах нөхцөлийг бүрдүүлэх явдал юм.
Дашрамд сануулахад хэзээ нэгэн цагт Европын холбоо Европын эдийн засгийн хүндрэлийг намжаахын тулд Украиныг Оростой түр энхийн гэрээ байгуулахыг албадаж магадгүй тухай гадаадйн агентлагууд мэдээлж байгаа юм.
Эх сурвалж: РИА новости
URL: