“English camp” англи хэлний вакум сургалтад суусан 10 настай хүү зодуулж, бие нь хөхөрсөн байдалтай гэртээ иржээ

Screen Shot 2022-08-10 at 22.07.16Англи хэлний вакум сургалтад суусан 10 настай хүү 7 хоногийн дараа гэртээ ирэхдээ зодуулсан, биеийнхээ хэд хэдэн газарт хөхөрсөн байдалтай ирсэн талаар Eagle tv мэдээлжээ. Тодруулбал, хүүгийн эцэг эх хүүхэддээ боловсрол олгуулах зорилгоор хотоос зайдуу байрлах ENGLISH CUMP (зуслан) сургалтын төвд хүүгээ 14 хоногийн хугацаатай явуулжээ.

Гэтэл хүү нь гэр рүүгээ 7 хоногийн дараа утсаар ярьж, “Хурдан харьмаар байна, Одоо ирж авахгүй бол өөрөө алхаад очно” хэмээн уйлж шаардсан байна. Тиймээс эцэг эх нь долдугаар сарын 30-нд сургалтад явуулсан хүүгээ энэ сарын 7-нд очиж автал биеийнх нь хэд хэдэн газар хөхөрсөн байжээ.

Энэ талаар хүүгийн ээж ”Хүүгийн маань бие махбодийг яргалчихсан байна. Хамт сурч байсан хүүхэд нь 30-аад минутын турш зодсон байна. Сургалтын удирдлагуудад хэлэхэд “Чаддаг юм бол цагдаагийн байгууллагаар яв” гээд миний утсыг ч авахгүй байгаа. Тиймээс ХУД-ийн цагдаагийн хэлтэст бүртгүүлж, хүүгээ шүүх эмнэлэгт үзүүлсэн.

Хүүхдүүд нэгийгээ дэлдэн хэмээн шоолж, улмаар хоорондоо маргасан байгаа юм. Тэгээд нэг нэгэндээ гар хүрэхэд, нөгөө хүүхэд нь манай хүүг ор руу түлхэж унагаагаад, дээр нь мордоод хүзүүнээс нь багалзуурдсан байна. Хүзүү нь улаан эрээн болсон. Мөр, тохой, хэвлий, гар, бэлхүүсээс доош өгзөг, гуя зэрэгт нь хөхөрөлт үүссэн байгаа. Пүүзээр өшиглөж, амнаас нь их хэмжээний цус гарсан гэж хүү маань хэлсэн” гэжээ.

Харин тус сургалтын төвийн зүгээс “Хүүхдүүд гурван ээлжээр хооллодог. Хүүхдүүд хоолоо идчихээд дараагийн ээлж орох хооронд хоорондоо зодолдсон гэх тайлбарыг Eagle tv-д өгсөн байна.

https://ubn.mn/


URL: