Бүх сайд “давхар дээл”-тэй байж болно
Өнөөдөр /2022.08.15/ Үндсэн хуулийн цэц / ҮХЦ/-ийн Их суудлын хуралдаан болж байна. Хуралдаанаар 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр баталсан “Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдийн дөрвөөс илүүгүй нь УИХ-ын гишүүн байж болно” гэж заасан нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянан хэлэлцсэн.
Шийдвэрийн талаар ХҮН-ын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Парламентын түүхэнд маш том амжилт болж байна. Үндсэн хуулийн Цэц өнөөдөр Их суудлын хуралдаанаа хийлээ. Хоёр асуудал хэлэлцлээ. Нэгт, 2019 онд Үндсэн хуульд оруулсан “давхар дээл”-ийн асуудал нь зөрчил үүссэн. Зөрчлийг арилгах талаар мэдээлэл гаргасан. Харин Үндсэн хуулийн зөрчлийг арилгах шийдвэр гаргалаа. Үүнээс хойш Засгийн газар нь өөрийнхөө багийг хэн нэгнээс хамааралгүйгээр өөрөө байгуулах боломжтой боллоо. Энэ шийдвэр бол Их суудлын хуралдааны шийдвэр. Тогтоол гардаг, тэр тогтоолыг дагаж мөрдөх үүрэгтэй юм” гэлээ.
Түүнчлэн “Хоёрт, УИХ-ын гишүүдийн тооны асуудал хөндөгдөж байна. 76 гишүүтэй байгаа тохиолдолд Засгийн газарт дөрвөн гишүүн ажиллах нь зүйтэй гэж Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан. Өнөөдөр энэ хязгаар нь байхгүй болчихлоо. Үндсэн хуулийн Цэцээс УИХ-ын гишүүдийн тоог нэмэх нь зүйтэй, энэ асуудлыг шийдэх нь зүйтэй гэж туслаа. Энэ нь шинэ түүхэн үе бий болж байна” гэх мэдээллийг өглөө.
URL: