Хятадын Батлан хамгаалах яам байр сууриа илэрхийлэв

йбөарөоыбаоАНУ-ын Конгрессын гишүүд Тайваньд очсонтой холбогдуулан Хятадын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Ү Чянь байр сууриа илэрхийлснийг тус яамны цахим хуудсаар мэдээлжээ.

Наймдугаар сарын 14-нд АНУ-ын Конгрессын Ед Маркей нарын гишүүд Тайваньд очсон бөгөөд энэ нь нэг Хятадын зарчим болон Хятад Америкын хамтарсан гурван мэдэгдлийн заалтуудыг зөрчиж байна гэж тус мэдээлэлд дурджээ. Түүнчлэн “Энэ үйлдэл нь Хятадын бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд халдаж, Тайванийг тусгаар тогтнуулах бус хагалан бутаргах сэдэл болж байгаа бөгөөд Тайванийн хоолойн энх тайван, тогтвортой байдлыг эвдэж буй АНУ-ын жинхэнэ дүр төрхийг бүрэн нотоллоо. Хятадын Ардын чөлөөлөх армийн Зүүн бүсийн байлдааны тойргийнхны нэгдсэн сургуулилт нь АНУ Тайваньтай хамтран хийж байгаа өдөөн хатгалгад чиглүүлсэн хатуу эсэргүүцэл юм” гэжээ.


URL: