Ойрх Дорнодод болсон гэмт үйлдлийн хариуцлагыг заавал тооцох ёстой
“Нэг хүү маань Кабулын нисэх онгоцны буудалд нисэх онгоцноос унаж нас барсан, нөгөө нэг хүү маань одоо болтол сураггүй байна” гэж Афганистаны иргэн Мохаммад Резае Английн “The Times” сонинд ярилцлага өгөхдөө ярьсан нь жилийн өмнөх үйл явдлыг санууллаа.
2021 оны 8-р сард АНУ Афганистаас цэргээ татсан нь хүмүүст айдас түгшүүр төрүүлж, Афганистаны олон арван мянган иргэн Кабулын нисэх онгоцны буудалд очсон юм. Гэтэл Америкийн армийн C-17 тээврийн нисэх онгоц хүмүүс үхэж эрсдлийг үл тоомсорлон албаар ниссэнээр олон хүн нисэх онгоц дээрээс унасан аймшигтай эмгэнэлтэй үйл явдал болсон.
Энэ явдал нь АНУ Ойрх Дорнод хийгээд түүний ойролцоох бүс нутгийг хохироон эмх замбараагүй болгосны зөвхөн нэг жишээ төдий. 8-р сарын 9-нд Азийн нэгэн орны Хүний эрхийн судалгааны нийгэмлэг судалгааны тайлан гаргаж, бодит тоо баримтаар АНУ-ын Ойрх Дорнод хийгээд түүний ойролцоох бүс нутагт дайн дэгдээсэн, жирийн иргэдийг хөнөөсөн, ганц талын хориг тавьсан, “соёл иргэншлийн зөрчил мөргөлдөөн” үүсгэсэн зэрэг зүсэн зүйлийн гэмт үйлдэл үйлдсэнийг нь илчилсэн. Энэ нь АНУ бол исламын ертөнцийг хамгийн их хохироогч мөн гэдгийг дэлхий нийтэд дахин сануулсан юм.
1776 онд байгуулагдсанаасаа одоог хүртэл 240 гаруй жилийн хугацаанд АНУ дайн хийгээгүй, дайнд оролцоогүй хугацаа нь 20 жил ч хүрэхгүй юм. “Смитсоны институтийн сэтгүүл”-ийн мэдээлж буйгаар 2001 оноос хойш АНУ “терроризмын эсрэг тэмцэх” нэрээр дэгдээсэн дайн болон өрнүүлсэн цэргийн ажиллагаа нь дэлхийн улс орнуудын 40 %-ийг хамарчээ. Сүүлийн 20 жилд АНУ-ын дэгдээсэн дайн үймээний улмаас 800 мянга гаруй хүн нас барснаас 335 мянга орчим нь жирийн иргэд байв.
Өнгөрсөн жилийн 11-р сард “Нью Йорк таймс” сонин Америкийн арми Сирийн хилд тэсрэх бөмбөг хаясны улмаас 64 эмэгтэйчүүд, хүүхэд нас барсан хэргийн тухай илчилж байлаа. АНУ-ын Браун их сургуулийн “Дайны үр дагавар” төслийн судалгаагаар, “9.11”-ний хэргээс хойш АНУ нь “терроризмын эсрэг тэмцэх” нэрээр дор хаяж 54 улс орон, бүс нутагт хамаарах “хар шорон” байгуулж, мусульманчууд, эмэгтэйчүүд болон насанд хүрээгүй хүмүүсийг багтаасан хэдэн арван мянган хүнийг хорьсон байна.
АНУ-ын Нью Мексико муж улсад саяхан болсон мусульман иргэнийг буудан алсан хэргийг цагдаагийнхан үзэн ядалтын шинжтэй гэмт хэрэгтэй холбоотой хэмээн үзсэн байна. Галт зэвсэг хэрэглэсэн гэмт хэрэг үргэлжлэн гарсаар байгаа тул тухайн нутгийн Мусульманчуудын хорооллын оршин суугчид одоо ч айдастай байгаа гэх. АНУ-ын зарим хэсэг Мусульманчуудыг үзэн яддаг нь өөрт нь ноцтойгоор нөлөөлж буй нь энэ.
АНУ-ын Ойрх Дорнод зэрэг газруудад үйлдсэн гэм нүгэлт үйлдэл нь тус улс дэлхийн хүний эрхийн үйлсийг хамгийн илүү хохироогч мөн гэдгийг хангалттай харуулж байна. Ойрх Дорнод хийгээд түүний ойролцоох бүс нутгийн улс орнууд, ард олны амссан хохирол нь АНУ-ын ноёлогч үзлийн мөн чанар, “Америк маягийн ардчилал”, “Америк маягийн хүний эрх”-ийн хуурамч худал байдлыг илчилж байна. НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл АНУ-ын хүний эрх зөрчсөн үйлдлүүдийг нь нэн даруй шалгаж, Ойрх Дорнод зэрэг газруудад үйлдсэн гэмт үйлдлүүдэд нь заавал хариуцлага тооцох ёстой юм.
н.Уртнасан
URL: