Брент төрлийн газрын тосны үнэ 2.4 хувиар өсөв

12-31Брент төрлийн газрын тосны үнэ 2.38 ам.доллароор буюу 2.4 хувиар өсөж, 99.78 ам.доллар болоод байна.

Газрын тосны хэрэглээгээр дэлхийд хоёрдугаарт бичигддэг БНХАУ-ын нисэх онгоцны түлш, дизель түлшний эрэлт 2023 он дуустал багахан хэмжээнд л өснө гэж “Goldman Sachs”-ийн шинжээчид тооцоолсон байна. БНХАУ-ын COVID-19-ийг үл тэвчих бодлого газрын тосны эрэлт буурахад нөлөөлж байгаа аж.

“Goldman Sachs”-ийн Түүхий эдийн судалгаа хариуцсан захирал Дамиен Корвалин “Энэ оны эцэс гэхэд брент төрлийн газрын тосны үнэ баррель нь 130 ам.доллар хүрнэ” гэж тооцоолжээ.

“Goldman Sachs”-ийн Түүхий эдийн судалгаа хариуцсан захирал Дамиен Корвалин
“Үнийн өсөлт тогтвортой үргэлжилбэл энэ оны эцэс гэхэд брент төрлийн газрын тосны үнэ баррель нь 130 ам.доллар хүрнэ гэж тооцоолж байгаа. Эдийн засгийн өсөлт удааширч эхэлсэн ч төлбөрийн тэнцлийн алдагдал нэмэгдэж байгааг дурдах хэрэгтэй. Тэгэхээр газрын тосны үнэ цаашид өнөөдрийнхөөс ч өснө гэж харж байна” гэж онцоллоо.

О.Цэнгэг |@TsengegO

Bloomberg Tv


URL: