Украин улс хөрөнгө оруулагчдаас $20 тэрбумын бондын төлбөрийг хойшлуулах зөвшөөрөл авав

11-9Украин улс хөрөнгө оруулагчдаасаа 20 тэрбум ам.долларын бондын төлбөрийг хойшлуулах зөвшөөрөл авлаа.

Украинд ОХУ цэрэг оруулснаар төсөвт нь хүнд дарамт болоод байсан юм. Нийт 19.6 тэрбум ам.долларын бондын 75 хувийг төлөөлөх хөрөнгө оруулагчид нь купоны болон үндсэн төлбөрийг 2024 он хүртэл хойшлуулахаар санал нэгдсэн гэж Сангийн яамнаас нь мэдээлжээ. Үүнд АНУ, Олон Улсын Валютын Сангийн дэмжлэг ихээхэн нөлөөлснийг тодотгож байна.

Энэ болон бусад арга хэмжээний үр дүнд Украин 5.8 тэрбум ам.доллар хэмнэх боломжтой болж байгаа аж.

Ж.Зоригт | @TeraReader

Bloomberg Tv


URL: