Н.Тавинбэх сайд аа, цахим байтугай цахилгаан ч үгүй Монгол болох нь дээ

IMG_4752Цахим Монгол болох уриатай Засгийн газартай бид энэ өвөл цахим байтугай цахилгаан ч үгүй болох магадлал өндөр болжээ. Энэ талаар Монгол Улсын эрчим хүчний зөвлөх инженер, Монголын эрчим хүчний инженерүүдийн холбооны гүйцэтгэх захирал Р.Ганжуур “Эрчим хүчний салбар 20 хувийн нөөц чадалтай байх ёстой. Гэвч манай эрчим хүчний салбар 20 хувийн дутагдалтай явдаг. Энэ нь өнөөдрийн Монголын эрчим хүчний чадал хэрэглээгээ хангаж хүрэхгүй байгааг харуулаад байгаа юм. Нөгөө талдаа иргэдийн эрчим хүчний хэрэглээ жилээс жилд өссөөр байна. Ийм дутагдалтай тул өвөл хөлдөх бодит нөхцөл үүссэн нь үнэн.” гэж ярьжээ.

Түүнчлэн “Ямар ч нөөц байхгүй. Өвөл дулааны цахилгаан станцууд зогсох юм бол Улаанбаатар хот 5-6 цаг л тэсэх байх. Үүнээс цааш хөлдөлт үүснэ. Тэгэхээр Улаанбаатар хот тэр чигээрээ хөлдөнө гэсэн үг.” гээд газ, газан плитка, лаа нөөцлөхийг анхааруулжээ.

Гэтэл салбарын сайд Н.Тавинбэх нь “Эрчим хүчний салбар дутагдалтай учраас 2022-2023 оны өвөл хүнд нөхцөлд очно” хэмээн зөөлрүүлж, өвлийн нийт бэлтгэл ажил 52 хувьтай явж байна гэж мэдэгдсэн.

Үндсэндээ өвөл хаяанд ирчхээд байхад өвөлжилтийн бэлтгэл тааруу, түүнийгээ хил гаалийн ачаа бараа саатлаас болж байна хэмээн тайлбарлаж байгааг нь хэрхэн ойлгох болж байна вэ.

Хариуцсан салбарынхаа нөөц, ачаалал зэргийг мэргэжилтнүүдээрээ тооцуулан ажлаа эртнээс төлөвлөхгүй бол цхим биш бүр цахилгаангүй монголчууд болоход ойрхон болчхоод байгаа юм биш үү.

https://erennews.mn/article/56472


URL: