Ц.Ууганбаярыг “…Оргон зайлж болзошгүй” гээд хилийн хориг тавьжээ
Х.Баттулгын зөвлөх асан Ц.Ууганбаярын “Нью Яармаг хаусинг прожект” компани орон сууцны хороолол барихаар “ТОСК”-тай хамтран 142 тэрбум төгрөгийн зээлийг Хөгжлийн банкнаас 2015 онд авсан. Хөгжлийн банкнаас зээлийн хөрөнгийг нэхэмжилсэн боловч тодорхой үр дүнд хүрээгүй. Харин ч 2019 он гэхэд барьцаалсан 19 хөрөнгөө барьцаанаас суллуулсан гэсэн мэдээллүүд байдаг.
Энэ үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй гэж НПГ-аас дүгнэсэн юм. Тиймээс Ц.Ууганбаярыг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “…Нийтийн албан тушаалтан албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан” гэмт хэрэгт яллагдагчаар татсан. Түүнийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн Хэргийн анхан шатны шүүхээс цагдан хорьж байгаад сулласан. Тэгвэл Ц.Ууганбаяр нь “….Оргон зайлж болзошгүй” нөхцөл байдал илэрчээ. Тиймээс шүүх таслан сэргийлэх арга хэмжээ авч, хилийн хориг тавьсан байна.
Б.Дамдин
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: