Пакистан улс дефолт зарлалгүйгээр эдийн засгийн хямралыг давах боломжийг судалж байна
Пакистан улс Олон Улсын Валютын Сангаас зээл авч, төсвийн зарцуулалтаа танаснаар дефолт зарлалгүйгээр эдийн засгийн хямралыг давах боломжтой гэж тус улсын Сангийн сайд мэдэгдлээ.
Таваарын зах зээлийн супер цикл, ОХУ-Украины дайны улмаас газрын тос, байгалийн хийн үнэ дээд түвшинд хүрээд байна. Үүний улмаас Пакистан зэрэг хөгжиж буй орнуудад хямрал нүүрлээд байгааг Пакистан улсын Сангийн сайд онцоллоо.
Пакистан улсад 2023 оны зургаадугаар сард эцэслэгдэх санхүүгийн жилд 33.5 тэрбум ам.долларын санхүүжилт шаардлагатай байгаа аж. Төлбөрийн тэнцлийн алдагдлаа тэнцвэржүүлэхээр долоодугаар сард тус улс импортоо 35 хувиар бууруулж, таван тэрбум ам.доллар хүргэсэн байна.
Б.Есүйхулан
Bloomberg Tv
URL: