АН-ын ЕНБДарга И.Мөнхжаргалыг МАН-ын нэр хүндэд халдсан гэх хэргийн шүүх хурал хойшиллоо

712-1659345852296294867_607697564049411_6465444205949875990_nӨнөөдөр Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга И.Мөнхжаргалд холбогдох Шүүх хурал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Хэргийг тодруулбал Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга И.Мөнхжаргалыг МАН-ын нэр хүндэд халдсан хэмээн үзэж Эрүүгийн хэрэг үүсгэж, шүүхээс ял оноож магадгүй байгаа юм. Харин уг асуудлыг олон нийтийн зүгээс үзэхдээ МАН-д нэр төр гэх зүйл үлдээгүй, сонгуульд ялсан өдрөө л нэр хүнд нь 44%-тай байсан. Ийм байтал Ардчилсан намын генсекийг ганц удаа шүүмжлэхэд уначихдаг хэврэг нэр хүндтэй байна гэвэл байгаагүй нь дээр хэмээн шүүмжилж байна.

Шүүх хурлын тухайд өнөөдөр 11 цаг 30 минутаас эхэлсэн хэдий ч хохирогчийн өмгөөлөгч Э.Туулаас Коронавирусын халдвар авч эмчлүүлж байгаа тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэх хүсэлтийг гаргажээ. Мөн улсын яллагчаас Шүүх хуралдаанд хохирогч МАН-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Амарбатыг биечлэн оролцуулах тухай хүсэлтийг тус тус гаргасан байна. Иймд Шүүх хүсэлтийг хүлээн авч И.Мөнхжаргалд холбогдох хэргийг 2022 оны 08 сарын 17-ны өдөр хүртэл хойшлууллаа. Түүнчлэн энэ хугацаанд шүүгдэгч И.Мөнхжаргалд авсан хувийн баталгаа гаргах, таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээхээр болсон байна


URL: