Ашиглалтад орж амжаагүй байхдаа Дарханы зам эвдрэв

712-1658826381295873499_398602142366739_598204738234039005_nӨчигдөр 14:00-14:30 цагийн хооронд орсон хүчтэй аадар борооны улмаас Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын нэгдүгээр багц буюу Баруун аймаг салах тойрог уулзвараас Хар модотын давааны ар хүртэлх авто замын 13 дахь км дэх авто замын 140 метр газар үерийн усанд угаагдсаны улмаас асфальтбетон хучилтад эвдрэл үүсээд байна.

Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Зам, тээврийн хөгжлийн яам, холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран тухайн зам дээр ажиллаж байна.

Одоогоор талбай дээр эвдрэлийн тоо хэмжээг тогтоож, хэрхэн засварлах талаар хэлэлцэж, шаардлагатай арга хэмжээг шуурхай авч байгаа юм.

Гэхдээ Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын хөдөлгөөн хаагдаагүй, хэвийн үргэлжилж уу гэжЗам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.

Дашрамд дурдахад, Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн 204.11 км авто замыг таван багцад хуваан, дөрвөн эгнээ болгож өргөтгөн шинэчилж буй юм.

Зургаадугаар сарын 30-ны байдлаар Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн багц 1, 3, 5 дугаар хэсгийн 113.53 км замыг шинээр асфальтбетоноор хучиж, 2, 4 дүгээр хэсгийн багцын 90 орчим км түр замаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нэвтрүүлж байсан бөгөөд тус замыг 2023 оны аравдугаар сарын 30 гэхэд бүрэн дуусгаж ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа юм.


URL: