“Эрдэнэт”-ийн Х.Бадамсүрэн Ерөнхий сайдад загнуулжээ

712-1658703378712-1645743109712-153843782736871633_833814523475233_6356742058404741120_n“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас Хэнтий аймгийн Бэрх тосгоны далд уурхайн музейд Очирваань бурхан, түүний дагалдах бурхдыг бүтээж, залах ажлын тендер зарласан.

Очирваань бурхныг бүтээх ажил нь 415 300 000 төгрөгийн өртөгтэй байв. Гэвч энэ тендертэй холбоотой нийгмийн шүүмжлэл өрнөсөн учир хүчингүй болгожээ.
Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дээрх тендерийг зарласан “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал Х.Бадамсүрэнд уурлаж загнажээ. Тэрбээр Х.Бадамсүрэнд “…Надад сайн хүн болох гэж ийм заваан ажил зохион байгуулах хэрэггүй” гэжээ. Бас “…Цаашдаа төрийн хэмнэлтийн горимыг баримталж, төрийн өмчийн зүй бус зарцуулалт гаргахгүй байх”-ыг анхааруулсан гэх мэдээлэл Төрийн ордон хавиар яригдаж байна.
Б.ГАРЬД
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

URL: