Lil Pump-ийг хэдэн зуун мянган доллароор Монголд авчирч байгаа вэ?
“Gucci gang”, “I love it”, “Boss”, “Esskeetit” зэрэг олон хит дуугаараа дэлхийд танигдсан реппер Lil Pump ирэх наймдугаар сарын 19-нд болох XMF-д урилгаар ирж дуулахаар болсон.
Түүнийг XMF хөгжмийн наадмынхан олон сар хөөцөлдөж байж энэ жил XMF-ын тайзан дээр дуулуулахаар болжээ.
Чухам ямар замаар түүнийг уг фестивальд оролцуулж байгаа тухайд Монголын залуучууд таамаг дэвшүүлсээр байна. Lil Pump хэмжээний дэлхийн одтой холбоо тогтоож чадаад, бүр авчрахаар болсон нь итгэмээргүй байгаа байх. Яаж?
Санаж байгаа бол өмнө нь Монголд Pitbull гэдэг дэлхийн од ирнэ гээд бөөн шуугиан болж, тасалбараа зарж байгаад сүүлдээ албан ёсны сайт дээр нь мэдээлэл нь гарахгүй байсаар ирэх нь худлаа болж, тухайн үедээ үзэгчид бухимдаж, тасалбараа буцаан, зохион байгуулагч, ивээн тэтгэсэн байгууллагуудын хооронд бөөн шуугиан, хэл ам болж байсан. Тийм ч болоод энэ удаа мөн адил Lil Pump ирэх сургаар залуучууд “Битгий худлаа ярь, наад хүн чинь Монголыг тоож ирэхгүй, худлаа маркетинг хийхээ боль” гэж XMF хөгжмийн наадмын Lil Pump-ийн мэдээний дор хүмүүс уурсаж байгаа харагдсан. Гэтэл хэдхэн хоногийн өмнө Lil Pump өөрийн албан ёсны Instagram хаягаараа Монголд наймдугаар сарын 19-нд ирэх болсноо зарлажээ. Ингэж л хулхидуулж ханадаггүй манайхан сая нэг итгэл төрж эхэлсэн ч “Үнэхээр ирэхээр боллоо гэж үү” хэмээн одоо хүртэл бүрэн итгэж өгөхгүй байгаа бололтой.
Pump шиг одыг аваад ирэх хэлцэл хийж чадсаныг бодоход XMF аль хэдийнэ дэлхийтэй холбогдож, тоогдож чаддаг болж. Тэгвэл Pump ирж чадаж байгаа юм чинь дараа жил XMF залуус түүнээс дээшээ хэнийг ч авчирна гэхэд итгэл өөрийн эрхгүй төрж байна.
Ямартай ч Lil Pump-ийн нэг дуу дуулах үнийг Google-ээс хайж үзэхэд 700 сая төгрөгийн үнэлгээтэй байдаг аж. Монгол түүнээс алс хол, энтертаймент ертөнцөд тийм ч алдартай улс биш тул тэр мэдээж хамгийн өндөр үнээ хэлж ирж байгаа нь ойлгомжтой. Түүнээс гадна замын зардал, ирээд байрлах дээд зэрэглэлийн зочид буудал гээд дагалдах зардал талийж өгөх нь ч ойлгомжтой.
Хэрвээ Lil Pump-ийг гадаадад очиж үзнэ гэвэл энгийн үзэгч, фэнүүдэд нь маш өндөр зардал гарна. Онгоцны тийз, буудал, такси, хоол, тасалбар гээд хичнээн сая төгрөг болохыг таашгүй юм. Харин ирэх нь үнэн болсон энэ үед 69,000 төгрөг төлөөд, энэ хүнийг мөн Монголынхоо топуудыг үзчихнэ гэдэг үнэхээр том завшаан юм даа, залуус аа.
https://news.zindaa.mn/49qq
URL: