Чэжүд аялж байгаад сураггүй болсон гэх 23 иргэний визийн хугацаа хоёр хоногийн дараа дуусна
БНСУ-ын Чэжү аралд эрүүл мэндийн сургалтад сууж, аялахаар очсон 23 монгол иргэн сураггүй алга болсон гэх мэдээлэл зургадугаар сарын 28-нд гарч байсан.Тухайн үед энэ талаар Гадаад харилцааны яамны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын мэргэжилтэн Х.Алтантуяагаас тодруулахад “23 монгол иргэн сураггүй алга болсон тухай албан ёсны мэдээлэл манайд ирээгүй. Нийт 150 монгол жуулчин эрүүл мэндийн сургалтад сууж, аялахаар Чэжү явсан юм билээ. Тэдний виз долдугаар сарын 21-н хүртэл хүчинтэй. Тийм учраас тэднийг одоогийн байдлаар зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй. Тэдний визийн хугацаа дуусахаас өмнө буюу долдугаар сарын 9,14-нд Чэжүгээс Монгол руу ирэх хоёр нислэг байгаа. Харин визийн хугацаа дууссанаас хойш монгол иргэд сураггүй болбол эрэн сурвалжилна” гэж байсан. юм. Дээрх 23 иргэний визийн хугацаа дуусахад хоёр хоног дутуу байна.
URL: