Украин: “Пуужингийн геноцид”- оор л ялж байна

712-1658189377284084382_2106077062904861_8716538055891167325_nУкраинд цэргийн тусгай ажиллагаа Орос явуулж байгаатай холбогдуулан мэдээллийн тэнцвэртэй байдал хангах үүднээс орос, украины цэргийн зарим шинжээчдийн (Олег Жданов, Игорь Яковенко, Игорь Романенко) ярьснаас түүвэрлэн oрчуулан сонирхуулъя. Энд sonin.mn сайтын байр суурь тусгагдаагүй болно.

Оросын түрэмгийлэл Украинд хэн нь хэн бэ гэдэг шалгуур тавьж, ихэнхи нь Оросын эсрэг эргэж байна. Хүн амын 95-аас дээш хувь Орост дургүй болсныг энд яриагүй. Найман жилийн турш Украиныхаа эсрэг оросын талд ажилласан урвагчдын тухай яриа юм. Урвагчдын 5-р цуваанаас одоо үлдэх хүн тоотой хэд л байна.
сонин mn
Оросын тал баримтлагч, орост урвахад бэлэн явсан олон улс төрчид нь гэв гэнэт украины үндэстний үзэлт эх оронч болж хувирсан нь Москвагийн хувьд итгэл алдарахад хүрчээ. Тэр ч бүү хэл “терроборона” буюу нутаг дэвсгэрийн батлан хамгаалах сайн дурын цэрэгт бүртгүүлэн Оросын түрэмгийллийн эсрэг байлдаанд оролцож эхэлжээ. “Зеленскийд захирагдахгүйгээр түүнийг баривчилж өг”, “эсвэл устга”, “төрийн эргэлт хий”, “Оросын талд шууд ор” гэдэг оросын уриа ухуулга салхинд хийсч Оросын 5-р цуваа хэрэг дээрээ үгүй болжээ.
Хамгийн том урвалтыг Москвагийн халаасны улс төрч хийжээ. Үүнийг Украины тоглоомын засгийн газрыг удирдуулахаар Москвагаас тулгаж байсан Юрий Бойкогийн гэнэтийн хувиралт илтгэн харуулав. Оросын талынхны ОПЗЖ «Оппозиционная платформа-За жизнь» (хөрвүүлбэл “Амьрахын төлөөх сөрөг хүчний платформ”) намын лидер, Дээд Радагийн депутат энэ хүн одоо ингэж ярьж явна. “Путин миний хот, миний орон гэрийг устгаж нураалаа”, “Одоо боллоо”, “Европын Украин байхыг дэмжинэ”, “Эх орноо хамгаалан тэмцэнэ” хэмээн ам тангарагаа өргөжээ.
Оросын ФСБ 2015 оноос ажиллаж Дорно ба Төв Украины маш олон түшмэд, цагдаа, цэргийнхэн, засаг захиргаанаас урвагчдын том арми буй болгож цалинжуулж байсан ба тэд нь нутгийн иргэдээ “референдум”-д бэлтгүүлэх үүрэгтэй, үүргээ ч хангалттай биелүүлсэн гэж үзээд цэргийн тусгай ажиллагаа эхлүүлсэн. Кремль рүү илгээж байсан албан мэдээ баримтаар бол Орос эзлээ л бол эзлэгдсэн нутгийн иргэдийн 99% нь Оросын бүрэлдэхүүнд сайн дураараа орно гэхээр байсан бол одоо ганц ч %-гүй болтлоо алга болжээ. Кремль араараа ёстой нэг тавиулллаа. Одоо санал хураалт гэж ёсорхох цаг алга боллоо. Иймд ОХУ-ын иргэн болохыг хялбаршуулсан зарлигт В.Путин гарын үсэг зуржээ. Өмнө нь “Бананы БНУ” гэгдэх ЛДНР-ийн иргэдийг зөвшөөрч байсан бол одоо Украины ямар ч иргэн хүсэлт гаргах, тэр ч бүү хэл утсаар ганц залгахад зөрүүлээд орос паспорт өгөхөөр болжээ. Оросын иргэний харьяалалын үнэ цэнэ дампуурч байгаа юм байна.
Д.Песков “Бид Украины ард түмний эсрэг биш, Киевийн дэглэмийн эсрэг байлдаж байна” гэж мэдэгдсэн. Иймд тэр украины ард түмнээ паспортжуулахаа илэрхийлж, халамжлах санаагаа хэлжээ.
сонин mn
Украины армийг бослого гаргаж, украиныхаа улс төрчид, тэр ч бүү хэл Ерөнхийлөгч Зеленскийг алаад өгөөч хэмээн Москвагийн суртал нэвтрүүлгээр хий уриална, өөрөөр яаж ч чадахгүй Орос хоосон хоцров. Нэмээд “Пуужингийн геноцид” гэдгээр украины ард түмнийг халамжлах биш, ёстой нэг алж талж байна. Украинтай фронтод халз тулалдаад ганц ч ялаагүй, харин хотууд руу бол эр бар шиг үзэж таарч байна.
Одоо хоёр талаас: өмнө зүгээс Хар далайгаас 3 хөлөг онгоцноос “калибр”-аа, умард Белоруссаас Украины энгийн хамгаалалтгүй хотууд руу пуужин харвасаар байна. Цэргийн шинжээчдийн дүгнэлтээр бол фронтод ялахгүй байгаагаа энгийн хотуудыг сүйтгэж нөхөх орос маягийн тактик аж. Энэ бол дайны гэмт хэрэг гэдэг зүйл ангид хамаарах ноцтой гэмт хэрэг тул Гаага дахь Олон улсын шүүхэд өдөр бүр бүртгэгдэж байна. Тиймдээ ч хамгаалалтгүй, фронтоос хол хотууд руу өдөр шөнөгүй пуужин харваж байгаа оросын цэрэг нэг бүрт хуулийн хариуцлага тооцуулна гэж Зеленский зарлалаа.
Украин Орос руу халдан түрэмгийлсэн бол хариуд нь ар талын хотуудыг нь буудаж бөмбөгдөх нь гэмт хэрэг биш гэнэ. 1950 онд Хойд Солонгос Өмнөд рүүгээ гэнэт түрэмгийлж ихэнхи нутгийг нь түймэрдэн эзэлсэн үед НҮБ-ын цэрэг араар нь Хойд Солонгос руу халдсантай адилтгаж болох юм.  Харин одоо ОХУ нь тусгаар тогтносон, бүрэн эрхт Украин руу халдан довтлоод бүтэн 5 сарыг өнгөрөөсөн, одоо ч Украины нутаг дэвсгэрт байлдаж байгаа, тэгэхдээ цэргийн байгууламж руу биш, хамгаалалтгүй энх тайванч хотууд руу агаараас халдаж байгааг Геноцидоос сэргийлэх тухай олон улсын конвенц зөрчсөн гэж Европын Холбооны 27 улс, мөн өөр 43 улс үзэж Оросыг хуулийн хариуцлагад татах тогтоол санаачилжээ. Энэ асуудал мөд НҮБ-д яригдах нь байна.
Украинаа фронтод ялаагүйгээр барахгүй ялагдах бүх нөхцлөө хангачихсан Орос урьдын улигт суртал нэвтрүүлгээ дэлхий даяар хийсээр. Украин нь барууны зэвсгээр зэвсэглээд Донбассын иргэний хүн амыг хядаж байгаа учраас Орос аргагүй байлдаж байна гэж үглэн ярина. Байлдааны тушаал буулгахдаа тийм үндэслэл гаргана. Хэрэг дээрээ бол HIMARS гэдэг америкийн 10-хан зэвсэг оросуудын зүрхэнд цус хуруулжээ. Орос нь төлөвлөснөөрөө дайнаа үргэлжлүүлэх гэтэл америкийн тийрэлтэт пуужингийн тийм ёрын систем Оросын ар талыг хуйхалж өгчээ. Долдугаар сарын эхний хагаст ложистикийн 30 том объектоо Орос устгуулжээ. Зарим мэдээгээр 7 хоногт цэргийн 50 баазаа сөнөөлгөжээ. Ингэснээр Оросын галын хүч нэлдээ хүчтэй байснаа одоо хүч чадал нь илт буурчээ. Одоо оросын цэргийн агуулахуудыг иргэний барилга байгууламжинд нууж далдлахаас аргагүй болжээ. “Хаймарсын 300 км тусах пуужингаар зэвсэглэвэл оросын цэргийн ар талын хангалт, сум галт хэрэгсэлийн агуулахуудыг ОХУ-ын нутагт ухрааж байрлуулахаас аргагүй болно. Тэгсэн тохиолдолд Орос нь тулгарсан байлдаан хийх ямар ч бололцоогүй болж, “сумны өлсгөлөн”-д автана. Фронтын шугамаас 100 км-т, корпусын түвшинд 150 кт-т сум галт хэрэгсэл, зэвсгийн агуулахуудаа ухраан байрлуулж эхэллээ” хэмээн украины цэргийн зүтгэлтэн Алексей Громов ярьжээ.
сонин mn
Өнгөрсөн хоёр өдөр Оросын цэрэг Донецк мужид Северск, Бахмут, Славянск хотуудын ойролцоо хэд хэдэн удаа дайралт хийсэн боловч амжилт олсонгүй. Харин үхэл хорогдол ихтэй түр ухарчээ. Украины Мелитополь хотын дарга Иван Федоровын ярьснаар тус хотын моргууд оросын алагдсан цэргийн шарилаар дүүрсэн, эзлэгдсэн бусад хотуудын моргууд ч мөн адил байгаа ба O.Ждановын үзэж байгаар Орос нь давших потенциалаа нэгэнтээ алдсан, оперативын нөөц байхгүй болсон, зэвсэг техник, сумны хангалт бүр хэцүү болсон гэж байна.
Аравхан “Хаймарс” дайнд оруулахад ингэж байгаа юм чинь дараа дараагийн хангалтаар Орос бүр балрах нь ойлгомжтой. Одоо “M270” гэх шинэ систем Украин хүлээн авчээ. Энэ нь “Хаймарс”-ын төрөл, түүний өмнөх хувилбар Британиас очиж байна. Тэгвэл украины галын хүч 2 дахин нэмэгдэнэ. Хариуд нь Орост сөргүүлээд байлдуулах олигтой техник алга, хамаг нөөцөө шавхаад эх орноо хамгаалах хамгийн шилдэг техникүүдээ Украинд устгуулсан, аргаа бараад Иранаас дрон гуйгаад явж байна. Игорь Романенкогийн үзэж байгаагаар, Путин нь Украин дахь цэргийнхээ боломжийг бүрэн алдсан, эзэнгүй, эсвэл балгас болгосон хотуудыг эзлэн авч Луганскийг чөлөөллөө гээд байгаа нь ч хоосон суртал нэвтрүүлэг, цэрэг нь нэг бол ухарч Оросын хилдээ тулж эргэж байлдах, эсвэл автомашинаар сум галт хэрэгсэлээ зөөж зөөврийн байдлаас галлах хоёр л үлдсэн, тэр нь ч үр ашиггүй. Сум ачсан оросын цэргийн тээврийн цувааг онилж устгах бүр ч амархан болно гэжээ.
Олзолж авсан газрын зураг нь 1969 оных, тийм газрын зургаар баримжаалан оросын цэрэг давшиж явсан нь бөөн инээдэм болжээ. Украины төлөө тулалдаж буй “Гүржийн легион”-ы командлагч М.Мамулашвили гэдгийн тодорхойлсноор “Украин дахь Оросын арми Сомалийн армиас дээрдэхгүй” байдалтай болсон аж.  Энэ дайнд Орос ялагдахгүй, ухрахгүй тэсч үлдэх эцсийн арга бол ОХУ даяар цэрэг татлага-дайчилгаа явуулах л үлдлээ хэмээн Игорь Яковенко дүгнээд, хэрэв ийм дээрээ тулбал путинизм өөрөө сөнөх болно гэжээ.
Одоогоор Крымыг оролцуулаад Украины 5 муж Оросын түрэмгийлэлд өртөөд зарим хэсэг нь эзлэгдсэн байдалтай байна. Энэ оросын хувьд цэргийн, фронтын ялалт биш юм. Тэгсэн мөртлөө “нутаг дэвсгэрийн бодит байдлаа хүлээн зөвшөөрөх”-ийг Украинаас шаардаж, дайн дуусгахыг уриална. “Нутаг дэвсгэрээ нэгэнт алдчихсан, одоо боллоо, дайнаа дуусгая” гэх оросын шаардлага бол Оросын хувьд улс төрийн сүүлчийн нүүдэл юм. Оросын ард түмний өмнө дайнаа, хохирлоо, эдийн засгийн санкцанд нэрвүүлснээ зөвтгөх эцсийн арга нь тэр болно. Тэр байр сууринаасаа ямар ч хамаагүй яриа хэлэлцээнд Украиныг уриалж эхлэв. Үр тариаг нь экспортлуулахаас эхлээд фронтод гал зогсоох бүх асуудал нээлттэй гэжээ. Гэхдээ ганцхан нөхцөлтэй. Тэр нь “Украин нутаг дэвсгэрээсээ нэгэнт алдсан, түүнтэй л эвлэрчих!”
Гэтэл Украин энэ шаардлагыг шууд сөрнө. ОХУ-ыг цэргийн хувьд бүрэн ялагдуулж байж Москватай дайн дуусгах гэрээ байгуулна, 2022 оны хоёрдугаар сарын 24-ний өмнөх нутаг дэвсгэр байтугай, 2014 онд алдсан Крым, Донбассыг бүхэлд нь эргүүлэн авч, 1991 онд ОХУ өөрөө хүлээн зөвшөөрсөн тэр Украины үндэсний хил хязгаараа Оросоор зөвшөөрүүлнэ гэж үзэж байна.
Украины Ерөнхийлөгчийн нэг зөвлөх Михаил Подоляк Twitter-тээ ингэж бичжээ:–Орост эзлэгдсэн нутаг дэвсгэрийг хүлээн зөвшөөрөх нь бүү хэл бид 141 өдөр байлдаад ингэж дүгнэлээ. 1) Орос бүх цэргээ Украинаас гаргах, 2) нутаг дэвсгэрийн өнгөлзлөгөөсөө Москвагийнхан татгалзах, 3) украинчуудад учруулсан хохиролоо тооцож хүлээн зөвшөөрч компенсац төлөхийг шаардаж байна гэжээ. Дээр нь ОХУ бол энгийн иргэдийг алж устгадаг террорист–улс гэдгээ оросууд өөрсдөө хүлээн зөвшөөрөх ёстой гэжээ.
Орос, Украин хэлнээс түүвэрлэн буулгасан Д.Номиндарь


URL: