Он дуустал АИ-92 автобензиний үнэ тогтвортой байна
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам (УУХҮЯ)-наас шатахууны үнийн асуудлаар мэдээлэл өглөө.
Тодруулбал, ”УУХҮЯ-ны зүгээс өнгөрсөн 4-6 сард ОХУ-ын “Роснефть” компанитай олон удаагийн хэлцэл хийсний үр дүнд өнөөдөр нэг тонн АИ-92 автобензинийг 840 ам.доллараар буюу дэлхийн зах зээлийн ханшаас 25-30 хувийн хямд үнээр худалдан авч, дотоодын зах зээлд борлуулж байна. Үүний үр дүнд АИ-92 автобензиний үнэ өнөөдрийг хүртэл литр нь 2390 төгрөгт хадгалагдаж байна.
Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавровыг манай улсад айлчлах үеэр өргөн хэрэглээний АИ-92 автобензиний үнийг энэ он дуустал нэмэхгүй байх талаар ярилцаж, хэлэлцээр үр дүнд хүрсэн.
Цаашид өргөн хэрэглээний АИ-92 автобензиний үнийг нэмэхгүй байх тал дээр Засгийн газар, УУХҮЯ-ны зүгээс ОХУ, БНХАУ-тай хэлэлцээ хийн ажиллаж байна” гэсэн тайлбарыг яамны зүгээс өглөө.
URL: