Энтони Блинкен, Ван И нар юу ярьсан бэ?

291725458_576378717550827_9116173341132471859_n7-р сарын 9-нд “Их 20″-ийн Гадаад хэргийн сайд нарын уулзалтын дараа БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен нар уулзсан билээ. Тэд Хятад Америкийн харилцаа, олон улсын болон бүс нутгийн асуудлаар илэн далангүй, урт цаг зарцуулсан яриа өрнүүлжээ.
Энэхүү яриа хэлэлцээ нь харилцан ойлголцлыг нэмэгдүүлж, үл ойлголцлыг багасгасан төдийгүй хоёр орны цаашдын дээд түвшний харилцаа холбоонд ашигтай нөхцөлийг бүрдүүллээ гэж хоёр тал дүгнэсэн байна.
Тэгвэл Энтони Блинкен, Ван И нар чухам юу ярьсан бэ? Уулзалтын үеэр Ван И: “Хятад Америкийн харилцаа Америкийн өмнөх Засгийн газрын бий болгосон хүнд байдлаас хараахан гараагүй, цаашлаад улам олон сорилтуудтай тулгарч байна. Хятад, Америкийн харилцааны түүхэн асуудлыг мушгин гуйвуулж, бодит байдлыг улс төртэй хольж байна.  Хятад Америкийн харилцаа хүндрэлээс гарах үндсэн арга зам бол хоёр орны төрийн тэргүүний тохиролцсон нийтлэг ойлголтыг чин үнэнчээр хэрэгжүүлэх явдал юм.” гэжээ.
Харин Энтони Блинкен Хятадын тухай авч буй Америкийн талын бодлогыг танилцуулаад АНУ “Шинэ хүйтэн дайн”-ыг эрэлхийлэхгүй, Хятадын тогтолцоог өөрчлөхийг эрмэлзэхгүй, ХКН-ын эрх баригч байр суурийг эсэргүүцэхгүй, Хятадыг хязгаарлахыг эрмэлзэхгүй, “Тайванийн тусгаар тогтнол”-ыг дэмжихгүй, Тайванийн хоолойн хоёр эргийн өнөөгийн байдлыг өөрчлөхийг эрэлхийлэхгүй. АНУ хоёр орны харилцаанд эрсдэл учруулж буй хүчин зүйлсийг тогтоон барьж, нээлттэй байр сууриар Хятадтай хамтран ажиллана” гэсэн байна.
Г.Бямба
https://sonin.mn/news/culture/131537

URL: