Шакира Пикегийн эсрэг дайнд бэлтгэж байна
Испанийн хөлбөмбөгч Жерар Пике, колумби дуучин Шакира нар арван жил хамт амьдарсны эцэст салсан дуулиан шинэ шатандаа орлоо.
Тэд одоо хоёр хүүгээ булаацалдаж байгаа. Шакира хүүхдүүдээ аваад Майами явах гэж байгаа ч Пике зөвшөөрөхгүй гэдгээ хэлжээ. Пике гэрбүл салалтаар мэргэшсэн өмгөөлөгч Тамбореро Абогадостой хамтран ажиллах болсон бол Шакира хуульч Пилар Манег хөлслөн авч, “дайнд” бэлтгэж байна.
Пике, Шакира хоёр саяхан уулзаж, энэ талаар ярилцсан ч Пике хүүхдүүдээ хэзээ ч АНУ явуулахгүй гэж маргалдсан. Үүнд Шакира ихэд уурлаж, хэрэв саад хийвэл Пикегийн амьдралын хэд хэдэн нууцыг, бизнесийн сэжигтэй үйлдлүүдийг нь дэлгэнэ гэж сүрдүүлсэн байна.
Informalia-д “Шакира ямар муу эртэй хамт амьдарч байснаа сайн ойлгосон. Одоо тэр эцсээ хүртэл дайтна. Мэдээж Шакира Барселонад Пикегийн гэрбүлийнхний дэргэд амьдарч чадахгүй. Пике бүсгүйчүүдтэй сээтгэнэх дуртайг Шакира мэддэг ч нууц амрагтай болохгүй байх гэж бодож байсан. Одоо түүний хүмүүс Пикегийн талаар мэдээлэл цуглуулж байгаа. Пикегийн нэр төрийг дахин сэргэхгүй болгоход хангалттай маш олон нууц баримт бий” гэж бичсэн байна.
URL: