Н.ӨНӨРБАЯР: Ардын намынхан биднийг бүлэггүй болгочихсон юм

43a1a72e144809b6982d91e04562aea0Ардчилсан намынхан 14 дүгээр их хурлаас гаргасан шийдвэрээ танилцууллаа. Энэ үеэр Ардчилсан намын Ерөнхий нарын бичгийн дарга Н.Өнөрбаяр “Манай намын зүгээс хоёр албан бичиг гаргасан. Нэгдүгээрт, Монгол Улсын Ерөнхийлөгчид хуулийн хориг тавьж өгөхийг шаардаж байгаа юм. Ардчилсан намын даргынх нь асуудалд оролцохоор хууль батлах гэж байгаад МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнд зориулсан хууль баталчихсан. Тус хуулийг хэлэлцэж эхэлснээс хойш УИХ-ын гишүүн Д.Ганбат бүлгээс гарах шийдвэр гарч, АН бүлэггүй болсон. Ингээд бүлэгтэй ганц нам нь МАН болсон. Зарчим эвдэж хууль санаачлахаар ингэдэг юм. Үүнтэй холбоотойгоор Г.Занданшатар даргад хандаж хоёр дахь шаардлагаа хүргүүлж байгаа юм. Монгол Улсын Ерөнхийлөгч ямар ч хуульд хориг тавих онцгой эрхтэй. Үүнд УИХ-ын дарга нөлөөлөх юм бол Үндсэн хууль зөрчсөн хэргээр огцрох ёстой. Ардчилсан нам бүлэггүй болсон юм биш. Ардын намынхан биднийг бүлэггүй болгочихсон юм. Г.Занданшатар даргад манай намын асуудал ямар хамаатай юм бэ. Урдах ажлаа хийх хэрэгтэй байна” гэлээ.


URL: