Т.ДОРЖХАНД: Тойргийн гишүүд төсвөөс уяатай байдаг нь үгүй болно
Монгол улсын үндсэн цэцийн их хуралдаан өнөөдөр болж өндөрлөсөн билээ. Хуралдааны дараа УИХ-ын гишүүн Т.Доржханд дараах байр суурийг илэрхийллээ.
Тэрбээр “дөнгөж саяхан Монголын Улсын үндсэн цэцийн их хуралдаан боллоо. Асуулт хариулттай, мэтгэлцсэн нэлээд урт хуралдаан болж өндөрлөлөө. Хуралдааны шийдвэр нэг цаг гаруйн өмнө албан ёсоор гарсан. Тэгэхээр ямар учир холбогдолтой асуудал яригдсан гэхээр сонгуулийн хувь тэнцүүлсэн тогтолцоог ашиглаж болох уу, үгүй юу гэдэг дээр шийдвэр гаргасан түүхэн үйл явдал боллоо. Олон жил маргаантай байсан асуудалд цэг хатгалаа. Өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэр нотолгоо судалгаан дээр түшиглэсэн, мөн олон талын байр суурийг нэгтгэн гарсан шийдвэр болсон. Үүний үр дүнд нь Монгол Улсад ардчилал бэхжих суурь нь бий болж байгаа юм. Энэ бол хамгийн чухал зүйл. Үүнээс гадна дотоодын эдийн засгаа чангааж ирсэн 30 гаруй жил болон жижиг 76 тойрог руугаа төсвөө шавхдаг. Тойргийн гишүүд төсвөөс уяатай байдаг нөхцөл үгүй боллоо гэж ойлгох хэрэгтэй” гэлээ.
URL: