Мьянмар улсын гадаад валютын нөөц буураад байгаагаас автомашины импортыг зогсоолоо
Гадаад валютынх нь албан нөөц буураад байгаагаас Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах улс автомашины импортыг зогсоосон байна.
Мьянмарын мөнгөн тэмдэгт болох кьятын ханш суларч, эрчим хүч болон хүнсний бүтээгдэхүүний үнэ өссөн нь тус улсын эдийн засагт дарамт болж байгаа аж.
Үүнтэй холбогдуулан тус улсын Засгийн газар тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүний импортод хязгаарлалт тавьж, дотоодын үйлдвэрлэлээ дэмжихээр бордоо зэрэг нэн шаардлагатай бүтээгдэхүүний импортод анхаарч байгаа юм.
Мьянмарт өнгөрсөнд онд Төрийн эргэлт гарснаас хойш АНУ тус улсын гадаад хөрөнгийн зарим хэсгийг царцааж, олон улсаас ирэх тусламжийг зогсоосон байна.
Б.Есүйхулан
Bloomberg Tv
URL: