Найз охин руу нь мессэж бичсэн шалтгаанаар нэгнээ бүлэглэн танхайрсан хүүхдүүдээс мэдүүлэг авчээ

sjelzХүүхдүүд нэгнээ бүлэглэн зодсон хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.

Уг хэрэг энэ оны гуравдугаар сарын 9-ний өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах … дугаар байрны гадна байрлах хүүхдийн тоглоомын талбайд болжээ.

Тухайн үед 16 настай Б, Г нар нь найз охин руу нь мессэж бичсэн гэх шалтгааны улмаас 16 настай хүүхдийг бүлэглэн зодож, танхайрсан тус үйлдэлд Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд шинжээч томилж шинжилгээ хийлгэн, холбогдогч нарыг эрэн сурвалжилж олж тогтоон мэдүүлэг авсан тухай албаны эх сурвалж мэдээллээ.

Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс мөрдөн шалгаж байна.


URL: