Хиллари Клинтон дараагийн сонгуульд оролцохгүй

222АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга, тэргүүн хатагтай асан мөн 2016 онд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байсан Хиллари Клинтон 2016 оны сонгуульд оролцохгүй гэж мэдэгджээ.

Түүнээс Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эсэх талаар сэтгүүлчид асуухад “Энэ талаар ямар ч яриа байхгүй” хэмээн 74 настай улс төрч Хиллари Клинтон мэдэгдсэн байна.

Хиллари Клинтоны үзэж байгаагаар ирэх сонгуульд өнөөгийн Ерөнхийлөгч Жо Байден Ардчилсан намаас өрсөлдөх гол өрсөлдөгч байх гэнэ. Түүнчлэн Дональд Трамп ч сонгуульд өрсөлдөж магадгүй гэж Клинтон ярьжээ.

Энд дуулгахад, Трамп, Байден нар аль аль нь 2024 оны сонгуульд оролцох төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдэж байлаа. Гэхдээ Байденд ялах магадлал тун бага гэж шинжээчид үзэж байгаа бөгөөд учир нь АНУ-д инфляци нэмэгдсэний улмаас Ерөнхийлөгчийн рейтинг урьд хожид байгаагүйгээр унасан аж.

Г.Бямбасүрэн

http://www.shuud.mn/a/541292


URL: