SCF багийн ахлах дасгалжуулагч, лигийн 4 удаагийн Аварга, Спортын мастер Бэхбатын Тамир таньд баярлалаа
SCF багийн ахлах дасгалжуулагч, лигийн 4 удаагийн Аварга, Спортын мастер Бэхбатын Тамир таньд баярлалаа. Монголын сагсан бөмбөгт шинэ залуу тамирчдыг бэлдэх төслийн үр дүн зах зухаасаа харагдаж таны болон Ш.Сэдбазар багшийн бэлдсэн усалсан хүүхдүүд эхнээсээ ургаж том мод болж салаа мөчөр нь салаалан доороос нь дахин ургаж үе үеээрээ гадаадад болон дотоодын лигт амжилттай тоглож байна.
Ш.Энхийн-Од хамгийн тод төлөөлөл болж ийнхүү өнөөдөр нэг ёсондоо хэдэн жилийн тайлангаа тавьлаа. Сагсан бөмбөг маань нэг талдаа орж бид биенээ дэмжиж тэтгэж залуу үедээ гоё сайхан сагсан бөмбөгийг өвлүүлэн үлдээх учиртай.
SCF Star city falcons багаас одоогийн Гарьд багийн Б.Болдбаатар, А.Энхбаясгалан, Д.Дөлгөөнмөрөн нар байгаа бол Багануур тулнууд багийн О.Хүдэрбат, IHC багийн Ц.Сэргэлэнбаатар, Х.Билгүүн зэрэг лигийн тоглогчид тэдний араас Эрдэнэтийн Уурхайчид багийн Г.Ган-Эрдэнэ, IHC багийн А.Ган-Эрдэнэ, Хүлэгүүд Мөнхбаяр, Этүгэн Баянгол Ирвэсүүд багаас тоглосон Б.Тулуй, МУИС Шонхорууд Ц.Санчир, Оюутны лигт Сити Аянганууд багийн Т.Тэнгис, Шаравжамц зэрэг тоглогчид шил шилээ даран бэлтгэгдэн анхны суурь гараагаа эхлүүлэн гарч ирсэн билээ.
Япон улсад Г.Одбаяр, Оргил, Хишигбаяр, Дөлгөөн зэрэг хүүхдүүд сурч байгаа гээд дурдаад байвал олон хүүхдүүд байна. Эдгээр хүүхдүүдийн ар амьдрал бүх тал дээр тусалдаг МУГТ Ш.Шаравжамц ах, Эрдэнэбулган эгч 2-той бас баярлалаа гэж хэлмээр байна.
Эр хүний замын хүзүү урт гэж миний сагсан бөмбөгт ажиллаж байгаа идэвхи зүтгэлийг үнэлж, басхүү дэмжин энэхүү том тэмцээнийхээ мэдээллийн хамтран ажиллагчаар ажиллах санал тавьсан таньд дахин баярлалаа.
Монголын сагсан бөмбөг мандан бадраг.
URL: