Цагаанхуарангийн хогийн цэгээс шуудайнд хийсэн эмэгтэй хүний цогцос олжээ

download-2-1

Өнгөрөгч шөнө /2022.06.14/ БЗД-ийн нутаг дэвсгэрээс шуудайнд хийсэн 40 орчим насны эмэгтэй хүний  цогцсыг олжээ. Тодруулбал эмэгтэйн цогцсыг тус дүүргийн 14-р хороонд байрлах Цагаанхуаран хотхоны хогийн цэгээс олсон гэх бөгөөд муудаж, танигдахын аргагүй болсон байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар цогцос гурван сар орчим болсон байж болзошгүй, бөгөөд шуудайн амыг чанга уяад ийн хаясан байжээ. Цагдаагийн бүрэлдэхүүн өдгөө хэргийн газарт ажиллаж байна.

Эх сурвалж: Ivoice.mn 


URL: