ШИНЖЛЭХ УХААНЫ ТҮҮХЭН ОЛОЛТУУД: Фотон, Кварк, Харьцангуй онол…
Олонх сэтгэгчдийн үздэгээр “Хүн төрөлхтөн бол шашинлаг амьтан гэдгээрээ бусад амьтнаас ялгарахад хүрдэг” аж. Гэтэл шашинлаг хүн төрөлхтөн ахуй амьдралын түүхэндээ шинжлэх ухааныг олж, илрүүлсэн билээ. Цаг хугацаа өнгөрөх тусам аль ч шашнаас илүүтэй шинжлэх ухааныг хүмүүс сонирхож, түүнд итгэх болсон нь хүн төрөлхтний томоохон хөгжил дэвшлийн нэг байсан болов уу. Тэр ч утгаараа хүний үүсэл гарлаас эхлүүлээд хүрээлэн буй орчин, амьдралын хэрэгцээнд шаардлагатай зүйлсээс сонин, содонг эрж, илрүүлэх болсон. Хүн төрөлхтнийг хөгжил, шинэчлэлтэд хүргэсэн шинжлэх ухааны түүхэн ололтоос онцолж, тодруулах багахан хэсгийг уншигч та бүхэнд хүргэе.
ТАТАЛЦЛЫН ХҮЧ
Анх энэхүү онол, нэршлийг Английн нэрт физикч, математикч Исаак Ньютон гаргаж олсон билээ. Таталцлын тухай хуулиа бичиж эхэлж байхдаа тэрээр хэрхэн хүмүүст тайлбарлах аргаа ололгүй нэгэн модны доор сууж байхад нь толгой дээр нь алим унасан гэдэг. Улмаар Ньютон сансар огторгуй, гараг, одууд хэрхэн оршдог тооцооллыг гаргахад гол үүрэг гүйцэтгэх таталцлын хуулийг томьёолсон нь түүхэн дэх шинжлэх ухааны хамгийн том ололтуудын нэгт тооцогддог.
ФОТОН
Гэрлийг бүрдүүлэгч бичил биетүүдийг фотон хэмээдэг билээ. Фотон нь ямар нэгэн массгүй бөгөөд гэрлийн хурдаар хөдөлдөг байна. Анх 1926 онд Гилберт Льюис фотоныг тайлбарлаж байсан гэдэг ч тухайн үеийн ард, иргэдэд сонирхолгүй санагдсан учир түүнийг үл ойшоожээ. Харин сүүлд нэрт физикч, математикч Альберт Эйнштэйн фотоныг дахин нээн илрүүлж, өдгөө хүн бүрийн мэддэг нэгэн нэршил болгосон билээ. Түүний энэхүү нээлт нь физикийн шинжлэх ухаанд томоохон хувь нэмэр оруулсан гэж үздэг байна.
КВАРК
Кварк нь бодисыг бүрдүүлэгч протон болон нейтроныг бүрдүүлэг нэгэн бодис. Сүүлийн жилүүдэд хийгдсэн томоохон ололтуудын нэг нь маргаангүй “Кварк” хэмээн үздэг. 1995 онд шинжлэх ухааны салбарт тус нэршлийг оруулж ирснээр асар том нээлтийг хийсэн аж.
ХАРЬЦАНГУЙ ОНОЛ
XX зууны агуу эрдэмтэн, хосгүй ухаант нэгэн хэмээгддэг Альберт Эйнштэйн 1905 “Тусгай харьцангуйн онол” хэмээн нэрлэсэн томьёоллыг дэлгэсэн бол 1915 онд “Нийтлэг харьцангуйн онол”-ыг нээж шинжлэх ухаанд, цаашилбал одон орон судлал, философийн сэтгэлгээнд ч шинэ гарц, гаргалгаа болгожээ. Тэрээр нэн түгээмэл болоод байсан Ньютоны “Таталцлын хууль”-ийг “Харьцангуйн онол”-оороо дарж, шинжлэх ухааны том ололтын нээсэн юм. “Харьцангуй онол”-оор цаг хугацаа, орон зай, огторгуйн бүтэц болоод таталцлын чанарыг судалдаг.
НЬЮТОНЫ ХӨДӨЛГӨӨНИЙ ХУУЛЬ
Ньютоны томьёолсон гурван хуулийн нийлбэрийг “Хөдөлгөөний хууль” гэдэг. Нэгдүгээр хууль нь аливаа биед гаднын хүч үйлчлэхгүй бол тайван байсан бие тайван хэвээр, хөдөлгөөнд байсан бие хөдөлгөөнд хэвээр үлдэнэ. Хоёрдугаар хууль нь хүч хурдатгал хоёр нь нэг чиглэлтэй харуулж, гуравдугаар хууль нь хөдөлгөөн бүр адил боловч хариу үйлдэл нь эсрэг байдгийг нээж илрүүлж, шинжлэх ухааны түүхэнд үлдэхүйц нээлтийг бүтээсэн байна.
МАСС ХАДГАЛАЛТ
Масс хадгалах хуулийг Францын эрдэмтэн Антуан Лавуазье 1774 онд нээсэн юм. Энэ нь “Матери шинээр үүсэн бий болохгүй, мөн устаж үгүй болохгүй буюу аль аль нь мөнх орших” онол билээ. Харин мөнх оршиж буй матери ахин амьдардаггүй бөгөөд зөвхөн “Нэг дүрсээс нөгөө дүрст шилжиж болдог”-ийг нотолсон хэмээн үздэг байна.
ЦАЦРАГ ИДЭВХТ ЧАНАР
Аливаа бие нь атом гэгдэх бичил бодисоос бүрдэнэ. Харин атомууд нь цөм болон түүнийг тойрон эргэх электронуудаас бүрдэнэ. Зарим цөм нь тогтвортой байхад зарим нь тогтворгүй шинж чанартай байдаг. Уг тогтворгүй байдлыг цацраг идэвхт шинж чанар гэдэг. Энэ нь цөм өөрөөсөө цацраг ялгаруулдаг шинж юм. Цацраг идэвхт бодис нь хүний биед хор хөнөөл ихтэй хэмээгддэг боловч зарим тохиолдолд эерэг, сайн нөлөө үзүүлэх нь бий.
https://ergelt.mn/news/184/single/21452
URL: