Н.Түвшинбаярт 16 жилийн хорих ял оноолоо
ХУД-ийн Эрүүгийн хэргийн шүүхээс Н.Түвшинбаярт 16 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх ял оноолоо.
Прокуророос шүүгдэгч Н.Түвшинбаярт 19 жилийн хорих ялыг хаалттай хориход эдүүлэх санал гаргаж, хөнгөрүүлж үзэх нөхцөл байдал байхгүй гэж үзэж буйгаа илэрхийлсэн. Хохирогчдын өмгөөлөгчдөөс санал гаргаагүй юм.
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж шүүгдэгч Н.Түвшинбаярыг хүнийг алах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр үйлдсэн, бусдын эд хөрөнгийг хууль бусаар утсгаж гэмтээсэн, хохирол учруулсан хэрэгт гэм буруутайд тооцлоо.
Эрүүгийн болон Иргэний хуулийн тус тус заалтуудад үндэслэн шүүгдэгч Н.Түвшинбаяр нь 2,7 тэрбум төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч н.Нандинцэцэгт нөхөн төлсөн бөгөөд шүүгдэгч төлөх төлбөргүй болохыг дурдав. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч н.Нандинцэцэг бусад зардлаа хуулийн дагуу шүүгдэгч Н.Түвшинбаяраас нэхэмжлэх эрхтэй гэв.
URL: