“Эрдэнэс Монгол”-ын 155 тэрбум төгрөгийн зээлийг ЭТТ ХК төлнө

Captureettur“Эрдэнэс Монгол” ХХК Хөгжлийн банканд 155.5 тэрбум төгрөгийн зээлтэй. Үүнийг барагдуулахын тулд тус компанийн эзэмшлийн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаанд ногдох, төрийн мэдлийн хувьцааны ногдол ашгаар зээлийг төлөх боломжтой юм байна.

Гэхдээ энэ нь ЭТТ ХК-ийн нийт хувьцааны 14.5%-ийн буюу иргэдийн эзэмшдэг 1072 хувьцаатай ХАМААРАЛГҮЙ юм байна. Харин төрийн эзэмшлийн 81.5 хувийн хувьцаанд хамаарах, хуримтлагдсан ногдол ашгийг толгой компани болох “Эрдэнэс Монгол”-ын зээлийг барагдуулах талаар судалж эхэлжээ. Энэ талаар Хөгжлийн банкны захирал Н.Мандуул өнөөдөр Төрийн ордонд болсон, түр хорооны хурлын үеэр мэдэгдэв.

“Эрдэнэс Монгол” компани дээрх зээлийг Таван толгойн ордоос Гашуунсухайт хүртэлх чиглэлийн авто замыг худалдан авахад ашиглажээ.

Тодруулбал, 2015 оны 449 дүгээр тогтоолд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн замыг “Эрдэнэс Монгол” ХХК-д шилжүүлснээр Хөгжлийн банкнаас олгосон 170 тэрбум төгрөгийн үлдэгдэл хөрөнгийг 2019, 2020 оны улсын төсөвт тусгаж, эргэж төлнө гэсэн заалт байна. Уг заалт хэрэгжээгүйгээс Хөгжлийн банканд чанаргүй зээл болон үлдсэн. Үүнийг барагдуулахад “Эрдэнэс Монгол” ХХК-ийн эзэмшлийн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаанд ногдох төрийн мэдлийн ногдол ашгаар зээлийг эргэн төлүүлэх шийдвэр гарсныг Хөгжлийн банкны захирал Н.Мандуул хариултдаа онцлов.

Үүнээс гадна Тавантолгойн нүүрсний ордыг түшиглэн 400 Мвт хүчин чадалтай ДЦС байгуулах Эрчим хүчний яамны төсөлд Хөгжлийн банкнаас зээл олгосон бий. ДЦС-ын төсөл хэрэгжээгүйтэй холбоотойгоор энэ зээл төлөгдөөгүй байна. Засгийн газраас зээлийн үлдэгдлийг Тавантолгой ДЦС-ын гүйцэтгэгч шалгарсан тохиолдолд төслийн барилга угсралтын ажлын зардалд оруулан төлж барагдуулах шийдвэр гаргажээ. Эгийн голын УЦС ТӨК-д бүртгэлтэй 48.7 тэрбум төгрөгийн зээл чанаргүй ангилалд байгаа гэлээ.

Хөгжлийн банк энэ онд нэг их наяд гаруй төгрөгийн өр, төлбөрийг барагдуулахаар төлөвлөжээ. Ингэснээр чанаргүй зээлийн хэмжээ оны эцсээр 30 хувьд хүрэх боломжтой гэж тооцоолсон байна.

ЗЭЭЛДЭГЧИЙН
МЭДЭЭЛЭЛ
ЗЭЭЛИЙН ХУГАЦАА ЗЭЭЛИЙН ВАЛЮТ ЗЭЭЛИЙН
ХЭМЖЭЭ
V САРЫН 12-НЫ БАЙДЛААРХ ҮЛДЭГДЭЛ,  төгрөг
1 ХАТАНТ ИНТЕРНЭШНЛ ХХК 2017.09.12 – 2020.08.25 Төгрөг, nен 5.2 тэрбум төг, 138.9 сая иен 5,290,568,091
2 ГОВЬ ХК 2019.06.14 – 2023.06.14 Төгрөг 82 тэрбум төгрөг   76.8 тэрбум төгрөг
3 МОННИС МАЙНИНГ ХХК 2019.08.07 – 2026.06.07 Төгрөг 107 тэрбум төгрөг   127 тэрбум төгрөг
4 МОДУН ХХК 2018.10.23 – 2022.06.23 Төгрөг 5.8 тэрбум төгрөг   5.3 тэрбум төгрөг
5 СТРОЙ-ИНВЕСТ ХХК 2017.09.21 – 2020.06.20 Ам.доллар 1.2 сая ам.доллар    1.6 тэрбум төгрөг
6 ПРОМОН ТРЕЙД ХХК 2017.07.31 – 2026.09.01 Иен 794 сая иен     24 тэрбум төгрөг
7 НВЦ ХХК 2017.09.15 – 2027.09.15 Ам.доллар 21 сая ам.доллар   74 тэрбум төгрөг
8 ИМПЕРИАЛ ГОУЛД МАЙНИНГ 2019.04.02 – 2022.04.22 Төгрөг 16 тэрбум төгрөг   16 тэрбум төгрөг
9 ИЗИНИС ЭЙРВЭЙЗ ХХК 2019.10.29 – 2024.10.29 Төгрөг 22.9 тэрбум төгрөг   29 тэрбум төгрөг
10 ШАНХ МАЙНИНГ ХХК 2019.09.07 – 2024.09.07 Төгрөг 5.6 тэрбум төгрөг    7.4 тэрбум төгрөг
11 АЧЛАЛ ТРЕЙД ХХК 2017.10.13 – 2022.10.12 Ам.доллар 15 сая ам.доллар   58.7 тэрбум төгрөг
12 ПИРАМИД-ОРД ХХК 2017.11.17 – 2021.11.17 Төгрөг 15 тэрбум төгрөг   23.9 тэрбум төгрөг
13 ШИНЭ ЯАРМАГ 2015.05.28 – 2024.12.01 Ам.доллар 50 сая ам.доллар   130 тэрбум төгрөг
14 ТҮГЭЭМЭЛТҮМЭН ХИШИГ ХХК 2018.08.23 – 2023.08.23 Төгрөг 18.5 тэрбум төгрөг  24.6 тэрбум төгрөг
15 МОНДУЛААН ТРЕЙД ХХК 2018.10.22 – 2021.06.22 Төгрөг 15 тэрбум төгрөг  18.4 тэрбум төгрөг
16 БАРМОН ХХК 2019.01.25 – 2024.01.25 Төгрөг 13.8 тэрбум төгрөг  17.5 тэрбум төгрөг
17 МБҮ ТРЕЙД ХХК 2018.12.13 – 2023.02.13 Төгрөг  11.5 тэрбум төгрөг  17.2 тэрбум төгрөг
18 ПЕТРОЛЕУМ ПРОДАКШН ХХК 2017.06.28 – 2022.06.28 Төгрөг 11.5 тэрбум төгрөг  12.4 тэрбум төгрөг
19 СЭЛЭНГИЙН ГЕРЕФОРД ХХК 2018.08.24 – 2022.08.24 Төгрөг  4.1 тэрбум төгрөг  5.5 тэрбум төгрөг
20 МОНПЕЛЛЕТС ХХК 2017.09.18 – 2023.09.01 Евро  650 мянган евро 2.4 тэрбум төгрөг
  • Анхаарал хандуулах шаардлагатай зээл: 459 тэрбум төгрөг
  • Шүүхэд нэхэмжлэл гаргасан зээлийн хэмжээ: 147 тэрбум төгрөг
  • Газар дээрх дотоод шалгалтын дараа шүүхэд нэхэмжлэх гаргах эсэхийг шийдвэрлэх зээл: 218 тэрбум төгрөг
Зээлдэгч Зээлийн хэмжээ 2022.05.12-ны өдрийн үлдэгдэл (төгрөг) 2022.1.20-с хойш хийгдсэн зээлийн төлөлт (төгрөг) Тайлбар
1 ХАТАНТ ИНТЕРНЭШНЛ ХХК  5.2 тэрбум төг, 138.9 сая иен           5,290,568,091       3,036,364,752 Төлөлт хийсэн. Зээлийн гэрээний хугацаа дууссан.
2 ГОВЬ ХК      82,900,000,000         76,871,901,370       2,615,762,557 Төлөлт нэмэгдүүлэх шаардлагатай. Хоёр зээлийн гэрээтэй. 40 тэрбум төгрөгийн зээлийн гэрээний хугацаа 2022.05.22-д дууссан.
3 МОННИС МАЙНИНГ ХХК    107,700,000,000      127,311,815,921       1,027,000,000 Төлөлт нэмэгдүүлэх шаардлагатай.
4 МОДУН ХХК        5,800,000,000           5,375,242,525          875,709,569 Төлөлт нэмэгдүүлэх шаардлагатай. Зээлийн гэрээний хугацаа 2022.06.23-д дуусна.
5 СТРОЙ-ИНВЕСТ ХХК                1,200,000           1,665,626,720          853,430,565 Төлөлт нэмэгдүүлэх шаардлагатай. Зээлийн гэрээний хугацаа дууссан.
6 ПРОМОН ТРЕЙД ХХК            794,000,000         24,070,348,279          815,317,000 Төлөлт нэмэгдүүлэх шаардлагатай.
7 НВЦ ХХК              21,000,000         74,237,223,362          675,359,226 Төлөлт нэмэгдүүлэх шаардлагатай.
8 ИМПЕРИАЛ ГОУЛД МАЙНИНГ      16,000,000,000         16,760,333,318          329,778,997 Төлөлт нэмэгдүүлэх шаардлагатай. Зээлийн гэрээний хугацаа дууссан.
9 ИЗИНИС ЭЙРВЭЙЗ ХХК      22,900,000,000         29,479,049,601          250,000,000 Төлөлт нэмэгдүүлэх шаардлагатай.
10 ДАРХАН МИНЖ ХХК              94,800,000           1,090,049,469          220,525,315 Төлөлт хийсэн. Хэвийн ангилалтай.
11 ШАНХ МАЙНИНГ ХХК        5,600,000,000           7,443,397,943          134,000,000 Төлөлт нэмэгдүүлэх шаардлагатай.
12 АЧЛАЛ ТРЕЙД ХХК              15,000,000         58,756,154,898               9,981,100 Төлөлт нэмэгдүүлэх шаардлагатай. Зээлийн гэрээний хугацаа 2022.10.12-д дуусна.
13 ПИРАМИД-ОРД ХХК      15,000,000,000         23,911,394,696               4,000,000 Төлөлт нэмэгдүүлэх шаардлагатай. Зээлийн гэрээний хугацаа дууссан.
14 ШИНЭ ЯАРМАГ              50,000,000      130,821,710,901                              - Төлөлт нэмэгдүүлэх шаардлагатай.
15 ТҮГЭЭМЭЛТҮМЭН ХИШИГ ХХК      18,500,000,000         24,692,514,900                              - Төлөлт нэмэгдүүлэх шаардлагатай.
16 МОНДУЛААН ТРЕЙД ХХК      15,000,000,000         18,437,095,586                              - Төлөлт нэмэгдүүлэх шаардлагатай. Зээлийн гэрээний хугацаа дууссан.
17 БАРМОН ХХК      13,800,000,000         17,511,974,122                              - Төлөлт нэмэгдүүлэх шаардлагатай.
18 МБҮ ТРЕЙД ХХК      11,500,000,000         17,277,697,720                              - Төлөлт нэмэгдүүлэх шаардлагатай.
19 ПЕТРОЛЕУМ ПРОДАКШН ХХК      11,500,000,000         12,473,591,869                              - Төлөлт нэмэгдүүлэх шаардлагатай. Зээлийн гэрээний хугацаа дууссан.
20 СЭЛЭНГИЙН ГЕРЕФОРД ХХК        4,100,000,000           5,563,057,307                              - Төлөлт нэмэгдүүлэх шаардлагатай. Зээлийн гэрээний хугацаа 2022.08.24-д дуусна.
21 МОНПЕЛЛЕТС ХХК                    650,000           2,426,292,100                              - Төлөлт нэмэгдүүлэх шаардлагатай.


URL: